Нууц амраг

60 2 1
                                    

- Сайн уу... Байж байгаараа. Би чамд нэг юмийг хэлэхгүй бол тэсэхгүй нь. Чи эхлээд миний яриаг анхааралтай сонсоорой. Гуйж байна. Тэгээд бүгдийг нь сонсож дуусгаад хоёулаа харилцаагаа авч үлдэх эсэх ээ шийдэцгээе тэгэх үү? Энэ яриа тийм ч урт бишээ. Бичээд уншвал А4-н нэг нүүр, амаараа хэлвэл тавхан минут л болно. Чи кофе уух уу? цай уух уу? Эсвэл зүгээр л чихэртэй ус уумаар байна уу? Өө манайд үнэндээ аль нь ч байхгүй л дээ... Би хааяа карантнаас уучихдаг юм. Чамд зүгээр үү? Ойлголоо... Бид юу ярьж байлаа... Аа тийм! Энийг өнөөдөр л хэлэхгүй бол галзуурах нь. Бүтэн нойртой ч хонолгүй өчнөөн хоног болчихлоо. Өдөржин, шөнөжин л бодогдоод. Тэгэхээр... (хоолойгоо засав) Яг ингээд шууд хэлэх гэхээр хэцүү юмаа. Би тамхи татчих уу? Өө уучлаарай, чи яагаад тамхинд ийм дургүй юм бэ... Хариулах хэрэггүй дээ, би тэртээ тэргүй ойлгохгүй. Тэгэхээр... Шуудхан хэлэхэд би эхнэртэй. Хүүхэдгүй. Эхнэр бид хоёр яг долоон жил болж байхад... Чамтай танилцсан. Над руу битгий ингэж хар л даа. Эхлээд миний ярихыг дуустал нь сонсчих тэгэх үү? Үгүй ээ, байж байгаараа. Би чамд хайртай! Би эхнэрдээ ч хайртай! Тэр бидний харилцааны тухай бүхнийг мэднэ. Мэддэг болоод удаж байгаа. Гэсэн ч юу ч гээгүй. Бид нэгнээ өмнөх шигээ хайрласан хэвээр... Би ч чамайг өмнөх шигээ хайрласан хэвээр. Би чамаас харилцаагаа дуусгах гэж үүнийг хэлээгүй ээ. Харин ч бид бүгд хамт даа амьдарч болно. Мэдээж, чи зөвшөөрвөл шүү дээ. Би чамайг зөвшөөрнө гэж найдаж байна... Эхнэр маань удахгүй энд ирнэ. Чамтай танилцахыг хүссэн. Тэр их догдолж бас баярлаж байгаа. Чи баярлаж байна уу? Ийм зүйл болж байгаад уучлаарай. Гэхдээ битгий уурлалдаа тэгэх үү? Гурвуулаа хамт даа байж чаднаа би чамд амлая... Хүлээж байгаач дээ гуйж байна. Би чамд гол юмаа хэлээгүй л байна... Сууж байгаач дээ... Баярлалаа... Тэр хажуу өрөөнд биднийг ойлголцож дуусахыг хүлээж байгаа. Чи битгий сандраарай. Тэр чамайг яах ч үгүй. Хэрвээ тэр чамд ямар нэгэн муу зүйл хийх гэвэл би... Гол нь... Би бүүр сандраад гар салаганаад байна... Чи намайг ойлгож байна уу? Чи надад хайртай юу? Чи их зөөлхөн шүү... Торго шиг л. Чиний гар л ганцхан намайг тайтгаруулж чаддаг. Бүүр тайван болчихлоо. Баярлалаа. Надад хайртайг чинь мэдээд байсан юм... Уйлах гээд... Дотор зангираад байхын... Үгүй ээ, би уйлахгүй. Одоо гол юмаа чамд хэлэх ёстой. Би эхнэртэй. Бид долоон жил болсон. Гэхдээ тэрнийг гарч ирэхээр чи битгий сандраарай. Би долоон жилийн өмнө секс тоглоомын дэлгүүрээс хиймэл хүүхэн худалдаж авсан юм. Би ганцаардаж байсан... Надад хань хэрэгтэй байсан... Тэр үнэхээр сайн хань. Тиймээ, тэр дэлгүүрт ороод л тэрний баглаатай хайрцгийг хараад л би дуралчихсан. Худалдаж аваад шууд л гэрлэж орхисон юм. Энэ хугацаанд тэр хэзээ ч намайг гомдоож байгаагүй. Шаналгаж байгаагүй. Бид бүүр үнэхээр сайн ойлголцдог. Тиймээ, харцнаас чинь мэдэгдэж байна. Миний эхнэр бол хиймэл хүүхэн. Гайхах хэрэггүй дээ. Эсвэл чи баярлаж байна уу? Нүдэнд чинь бяцхан оч харагдаад байх юм... Би чамайг тэвэрч болох уу? Чи одоо бүхнийг ойлголоо. Би чамд хайртай. Түүнд ч бас хайртай. Бид хамт даа байж болно биз дээ? Чи удахгүй түүнтэй танилцана. Та хоёр бүүр хамт нэг өрөөнд байж болно шүү дээ. Би ахиж чамайг тэр үсэрхэг, бүдүүн новшийн өрөөнөөс хулгайлах шаардлагагүй. Бид үүрд энд, манайд амьдрах болно. Бид хүүхэдтэй болохгүй. Хүүхдээр яах юм бэ?! Гурвуулаа хамт даа аз жаргалтай амьдрана. Тэр бүдүүн новш чамайг яаж ч эдэлсэн байсан би чамайг тэгж зовоохгүй. Урагдсан, цоорчихсон нүхнүүдийг чинь оёж, шинэ юм шиг л болгоно. Ахиж чи тийм хүнд зовлонг амсахгүй. Би чамайг хэзээ ч өвтгөхгүй... Надад хариулаач дээ? Чи надад хайртай тиймээ? Бид хамт даа жаргалтай амьдарна аа...

To już koniec opublikowanych części.

⏰ Ostatnio Aktualizowane: Oct 22, 2020 ⏰

Dodaj to dzieło do Biblioteki, aby dostawać powiadomienia o nowych częściach!

Short StoriesOpowieści tętniące życiem. Odkryj je teraz