Цасхан

44 1 0
                                    


- Дүн өвлийн тэг дунд өдрийн өглөө сэрээд мэдсээр атлаа хөшгөө ярьж онгойлгоод бороо тосдог. Далай шиг гүн тэнгэрт дусал ч бороо үгүйг үзээд гуниг төрдөг юм. Тэгээд л эргээд хөнжилдөө шигдчихнэ дээ гээд гэнэтхэн өмнө нь суусан жаахан охин цүнхнээсээ хайрцаг Марл Боро гаргаж ирлээ. - Бороны ишийг харахаар намар санаанд ордог. Бүүр намар амтагддаг ч байж мэднэ. - Авах уу? - Үгүй ээ би гарчихсан. - Хэн ч тамхинаас гардаггүй юм гээд нүдээ анин "Аа-бам Бээ-бэм Дуу-ма Яа Манай ээжийн ширээн доогуур нуусан шилтэй архийг хэн авч уусан бэ?!" гээд хуруугаараа занган өмнөөс нь ширтэх хорин Боро дундаас нэгийг нь сонгож аваад амандаа зуув. - Энд татаж болохгүй. - Үнэрлэх гэсэн юм. Ахиад л өнөөх хачин зуршлаа үйлдэж "Аа-бам Бээ-бэм Дуу-ма Яа Манай ээжийн ширээн доогуур нуусан шилтэй архийг хэн авч уусан бэ?!" гээд тойрог хэлбэрийн улаан ширээн дээр өрөөстэй таван шил пивонээс нэгийг нь авч шүдээрээ бөглөөг нь махийлгаж орхиод нэг амьсгаагаар тал хүртэл нь залгилж орхив. - Та уухгүй юм уу? - Би уудаггүй. - Таньд ер нь хийдэг юм байна уу? гээд тал нь хоосорсон шилийг бүтэн болголоо. - Чи уух насанд хүрсэн юм уу? - Нээрэн! Хүрсэн юм шиг харагдаж байна уу? гээд өмнөөс нь цоргитол ширтэж, тэсэлгүй инээмсэглэснээ аярхнаар, хэлсэн үг нь гараас нь алдуурчих вий гэх мэт амаа хагас дараад "Хүрээгүй ээ" гээд нүд ирмэв. - Чи яагаад миний ширээнд ирээд суучихав аа? - Та ганцаардаж байгаа юм шиг харагдаад. - Яриа өдөж үнэгүй пиво залгилаад биеэ тушаахаар ирээ юу? - Үгүй ээ...- Тэгж л харагдаж байна даа? - Хөөх! Та бүхнийг хардаг юм уу? Намайг үргэлж дагадаг жижигхэн туулайг үзээгүй биз. Би өчигдрөөс хойш хайгаад олохгүй байгаа юм. - Өвөрт чинь л байна шүү дээ гээд цүнхнээс нь оосорлоостой чихмэл рүү заав. - Аа энэ үү, биш ээ. "Цасхан" яг тань шиг, ингээд л ганцаараа сууж байх ёстой. Пиво уугаад л... Тамхиний тухай мөрөөдөөд л... - Би тамхинаас гарчихсан. Охин долоовор хуруугаа гозойлгон хөмсөгөө зангидан өмнөөс ширтэх нь хэн нэгнийг түүнд сануулах мэт, мартагдсан эсвэл ердөө төсөөлсөн, зүүдээ бичсэн ч байж мэдэх дурсамжийг нь сануулна. "Цас гэдэг чинь сарны сэтгэлүүд за юу..." гээд л дуржигнуулах нь уу гэтэл... - Хэн ч тамхинаас гардаггүй юм за юу! Зүгээр л тамхи татахгүй байсаар үхчихдэг юм. Дэндүү харамсалтай. Тамхи бол ганцаардал... гээд охин ахин нэг шил пивоны амийг авч одлоо. - Чи тэгээд яагаад миний ширээнд суучихав аа? - Хэлсэн шүү дээ. Та ганцаардаж байх шиг харагдаад. - Тиймээ би ганцаардаж байна. Тэгээд? - Хамт ганцаардъя. Татах уу?... https://www.youtube.com/watch?v=Wbx6gULYNbc

Short StoriesTempat cerita menjadi hidup. Temukan sekarang