Цахилгаан шат - 2

65 1 0
                                    

2.

Ажил тарчихлаа.Бүсгүй гэр лүүгээ яарна.Хурдан алхалттай зэрэг өндөр өсгийтийн "тог, тог" хийсэн чимээ түүнд урам зориг өгнө.Өнөөдөр...Өнөөдөр л хэлэх хэрэгтэй хэмээн амандаа бувтнана...Тог, тог...Өнөөдөр биш бол хэзээ ч үгүй...Өвөл байсан гадаа, хавар болчихжээ...Модод навчисаа санагалзан, зөөлөн сэвэлзэнэ...Өнөө өмдөндөө баачихсан машин, тэрэгнүүд дотуур өмдөө солиод өмсчихсөн давхилалдана...Гэхдээ ямар хорооллын замд машин давхилалдах биш дээ...Оройн найман цагийн, улаан нар тэнгэрийн хаяаг чиглэнэ...Нар яг л цахилгаан шатанд суучихсан юм шиг...алгуур, аажмаар доошлоно...Нарны улаан цацраг, хорвоод улам л алаг өнгө нэмнэ...Бүсгүйн нүд ч улам алаглан гэрэлтэнэ...Байн байн, цувныхаа хармааруу гараа явуулна...Байна...Байна...Байж л байна...Тэр юм нь тэнд байгаа нь бүр ч их итгэл найдварыг бүсгүйд бэлэглэнэ..Тог тог...Тэр гэнэт зогсчихлоо...Хармаан дахь жижигхэн зүйлээ гаргаж харав.Одоо хар биш улаан ч юм шиг...Час улаан өнгө ч арай биш л дээ...Гэхдээ л улаан өнгө юм шүү...Цээж дүүрэн хаврын агаараар уушигаа баярлуулаад дахин алхалж эхэллээ...Тог тог...Замаар өнгөрөх залуучууд, толгой дохино...Зарим нэгэн зүс таних хүмүүс нөгөөгөө нудран шивнэлдэх нь бүсгүйн юу хийхээр явааг мэдчихсэн юм шиг...Хов базаж хоорондоо шивнэлдээд байх шиг...Тас тас хийсэн инээд хаа нэгтэйгээс ч сонсогдох шиг...Хүн бүр л өөр лүү нь гал халуун, ёожилж шоглосон, гайхаж, цөхөрсөн харц шидлэнэ...Харин хэн ч бүсгүйн харцийг сонирхосонгүй...Дүрэлзэн шатах улаан нарны туяаг хэн ч анзаарсангүй...Бүсгүйн нүдэнд хаврын нэг өдөр дуусаж байлаа...Байдаг л нэг хаврын өдөр...Гэхдээ өнөөдөр байдаг л нэг хаврын өдөр биш... Өнөөдөр...Өнөөдөр...Өнөөдөр л биш бол хэзээ ч биш... Тог тог...Түүний баруун гар цүнхэн дотроосоо орцны түлхүүрийг хайж эхэллээ...Цүнхэн дэхь хамаг юмаа нааш цааш нь хурдан хурдан онгично...Хараал идсэн кодтой орц...Нэгдүгээр орцыг өвлийн төгсгөлөөр соронзон кодтой болгожээ...Энэ нь багагүй ажил удсан юмдаг...Код тависан анхны өдөр, байдгаараа даарчихсан амьтан зогсож байтал..."Сайн уу"..."Хүүе, би харин...нөгөө түлхүүр байдаггүй...Чамд?..."..."Өө, надаа бас байхгүй шдээ..."..."Өө...."...баларсан юм болсонсон...Залуу, бүсгүй хоёр хүн гарж иртэл, байраа баахан тойрч алхжээ...Залуу чалчаад л, чалчаад л, чалчаад л...Заримдаа гэнэт чимээгүй болчихно...Харин эмэгтэй, түүний бүх яриаг чих тавин сонсож байсан ч, зориуд анзаараагүй дүр үзүүлнэ...Бүүр эвшээсэн гээч...Залуугийн нүүрэн дэхь гал цог унтрах шиг л болж билээ...Гайхсан, гомдонгүй өхөөрдөм харц... Орцны код тайлагч түлхүүрийг хайх бүрт цээжин дотор нь эрвээхэй төрнө...Түлхүүртэй болсоноос хойш өдөр бүр... Хэзээ ч дуусахгүй мэт...Харин өнөөдөр бүх юм өөр байв...Жижүүр хүртэл санааг нь мэдчихсэн мэт орцны хаалгыг онгорхой орхижээ.Булингартсан жижигхэн саарал нүдэндээ инээмсэглэл тодруулсан эмээ...Байрны урд дахь тоглоомын талбайд сууна...Тэнгэр өөрийг нь бүүвэйлэх мэт ширтэнэ...Гүнзгий амьсгаа авав...Аз жаргал мандан бадраг...Эдгээр арван хоёр давхрууд энд хичнээн жил болсон юм бол...Аз жаргал мандан бадраг...Аз жаргал...Хавраас зунд шилжих нар адил мандан бадраг...Аз жаргал гэж ерөөсөө л нар юм...Тог тог...Тэр алхаж эхэллээ...Бүүр илүү хурдан...Бүүр илүү догдлон орц руугаа зүглэлээ...Цээжин дэхь бяцхан зүрх нь хурдан хурдан цохилно...Түг түг түг түг...Хармаан дахь жижигхэн хайрцаг ч мөн сандарсан мэт...Байж ядан цоргиулна...Тэр цоргион дунд, алга нь хөлөрчээ...Түг түг...Зүрхний цохилт, хөлийн алхаа хоёр нэг хэмнэлд зэрэгцэн ирэх эгшинд бүсгүй түүнийг олж харлаа...Залуу орц руу орж байна...Хурдлахгүй бол алдчихна...Хурдлахгүй бол тэр түрүүлээд явчихна...Түг түг..."Сайн уу..."...."Хүүе?....Залуу хоёр гараа хармаандаа чихчихжээ...Тэр үргэлж сандархаараа гараа хармаандаа нуучихдаг юм...Бүүр хармааных нь гаднаас гар нь хэрхэн салаганаж байгаа нь мэдэгдэнэ гээч...Жижигхэн залуу...бүсгүй хоёр цахилгаан шатны өмнө ирлээ...Бүсгүй лифт дуудах товчлуурыг нүдэж гарав...Дахиад л дурсамж...Залуутай анх танилцсан дурсамж зүрхэнд нь тодроов ирэв...Тэр өмнө нь цахилгаан шатанд суухаас үхтлээ айдаг байсан...Ягаад ч юм, өвлийн нэг өдөр сууна гэж өөртөө амласан юм даг...Тэгээд л нэг өдөр яг ингээд лифт дуудах товчлуур нүдчихсэн зогсож байтал...Залуу "Сайн уу" гэж хэлсэнсэн...Үүнээс хойш бүсгүй зөвхөн залуутай таарах гэж л цахилгаан шатны эрлэг болон хувирчээ...Залуу ч бүсгүйтэй тааралдах гэж үргэлж илүү цагаар ажиллна...Тэгэхгүй бол ажил нь эрт тарчихна...Эрт тарчихвал бүсгүйтэй таарахгүй...Гайтай юм шиг, нэг өдөр дарга нь залууг цагт нь хариулчихжээ...Гайтай юм шиг тэр өдөр орцонд кодтой цоож тависан юм...Залуу гэртээ оронгуут, орцны түлхүүрээ шидчихээд гарсан...Тэгээд л дахиж орох шалтаг хайн, бүсгүйг хүлээжээ...Сандарч мэгдсэндээ хаа хамаагүй баахан юм ярисан гайтай өдөр...Өмнө нь хэзээ ч тийм удаан хамт байж үзээгүй...Тэд шатаар хамт даа өгсөнө...Давхрууд нэг нэгээрээ ээлжилэн өнгөрч цаг хугацаа багассаар байлаа...Дөрөв...Тав...Зургаа...Таг таг...Түг түг...Долоо...Түг түг...түг...түг...түг...түг...Найм....Түг.түг.түг.түг.түг.түг..."Чи/Чи"...зэрэг дуугарчихав...Бүсгүйн нүд хурдан хурдан тормолзон залууг ширтэнэ...Залуугийн нүд байдгаараа бүлтийчихжээ...Дух нь хөлөрч байна...Гар нь бүүрч хүчтэй салаганана...Бүсгүй санаачлагыг өөрийн болгохоор шийдэв...Өнөөдөр...Өнөөдөр л биш бол хэзээ ч биш... Хүчтэйхэн шиг гүнзгий амьсгаа аваад бүсгүй хэллээ..."Чи надтай гэрлэх үү?"...Хармаанаасаа, баярлан дэвхцэх хар хайрцагаа гаргаж ирэв.Хар хайрцаган дотор, хүүхдийн хос бөгж гялалзана...Хуванцар тэдгээр бөгжнүүд хүртэл сандарсандаа байдгаараа гялалзаж байх шиг...Бүсгүй хүлээсээр...Зүрх нь улам хүчтэй цохилно...Амаар нь гарчих шахам цээжиндээ дүрэлзэнэ...Зөвшөөрөхгүй бол тоглоом байсан гээд хэлчихнэ гэж бодоод амжилаа...Өмнө нь ерөөсөө зөвшөөрөхгүй гэж бодоогүй юм байна...Нээрээ...Тэр зөвшөөрөхгүй бол гэхээс зүрх нь бүүр ч хүчтэй цохилж эхлэв..Байдгаараа цохилох зүрхний чимээг хаалга хаан зогсох жижүүр эмгэн чагнана...Жижигхэн цагаан хайрцаг нуусан залуугийн гар хармаанаасаа гарч ирлээ, түүнээс нь хос бөгжнүүд инээмсэглэнэ. /2014.02.06, 2016.10.18/


Short Storiesحيث تعيش القصص. اكتشف الآن