Үүлэн охин

68 3 0
                                    

Хоосон өрөөнүүд дунд холхихдоо тэр өөрөөсөө
-Чи хаана байнаа? гэж чангаар асуув. Хамаг чангаараа орилох шиг болсон ч хэн ч тэрнийг нь, тэрбүү хэл тэр өөрөө ч өөрийн хашгирахаа олж сонссонггүй. Хоромхон зуур цээжнээс нь тэсрэн гарсан орь дуу шөнө асгарсан аадрын дусал адил юу ч үгүй алга болжээ. -Өнгөрдөг шөнө бороо орсон юм гэж хэнд ч хэдэн ч удаа хэлээд түүнд итгэх хүн гарсангүй. Үүдний өрөөний ханын шүүгээний буланд тогтож ядах халтар тольноос -Шөнө бороо орсон тиймээ? хэмээн цоо ширтэж байгаад асуулаа. Чимээ аниргүй л түүнд хариулав. Тольны цаана зогсох солонгын өнгийн плажтай, бүлтгэр охины тонтгор хэвлий дээр бяцхан хуруунууд тодрон: -Бороо орсон шүү дээ ээжээ хэмээн дотоод дуу хоолой нь түүнд шивнэхэд охины нимгэхэн ягаан уруулан дээр инээмсэглэл тодрон хэвлийгээ иллээ... Хоосон өрөөнүүдээр салхи зорчин чийгний үнэр хүргэхтээ зэрэг хаалга тогших дуулдав... -Хэн бэ? -Чоно байна. -Яах гэж байгаан? -Будаг авъя. -Будгаар яах гэж байгаан? -Үүл зуръя...

Short StoriesTempat cerita menjadi hidup. Temukan sekarang