Мөнх нойрсох хөтөлбөр

63 6 0
                                    

Миний залуу нас чиний хармаанд бий шүү гэж хэлчихээд бүсгүй үсэрчихлээ. Залуу түүний араас шалавлан үсэрсэн ч бүсгүй түүнийг хаяад цэнхэр тэнгэр өөд зүглэв. Эмэгтэйн дал мөрнөөс ургасан жигүүрийн дэвэлтэнд залуу хийсэн одлоо. Тэгтэл харагдах бүхэн түнэр харанхуйд уусаад гэрэл анивчан гялбахтай зэрэг тэр зүүднээсээ цочин сэрэв.

Тэр яг мянган жил нойрсжээ. Өөрийн цаг үеэс үхэлгүйгээр зугтах цорын ганц арга нь мөнх нойрсох байсан юм. Тэрнийг сэрэхэд таньдаг бүхэн нь хэдийн алга болсон байв. Тэнгэрт мандах нар, сар,тэднийг агуулах хөх тэнгэр л түүний цаг хугацаанаас үлдсэн цорын ганц зүйлс мэт санагдана. Ердөө гуравхан хүн л мөнх нойрсох хөтөлбөрт сонсгогдсоны нэг нь тэр. Нөгөө хоёр нь зуу орчим жил унтаад сэржээ.Өөрийн цаг хугацаанаас хань татаж ирсэн нөхөд нь түүнээс хамаагүй эрт сонголтоо хийчихсэн байв. Гэсэн ч залуу харамссангүй. Магадгүй, тэрний цаг хугацаанаас хамт даа ирсэн тэдгээр хүмүүс ч огиудсыг нь хүргэж мэднэ. Тэр өөрийн цаг хугацаанд, охинтой, эхнэртэй, цорын ганц төрсөн дүүтэй байсан. Хэнээс ч дутахгүй олон найз нөхөдтэй байсан. Одоо бол тэр болсон өглөөний нарыг улаа бутруулан мандах хүртэл шөнөжин архидаад, нарыг хармагцаа бүгдийг нь үзэн ядсан. Үзэн ядсан гэж хэлж болохгүй ч байж мэднэ. Зүгээр л тэр бүгдээс нь зугтахыг хүссэн... Магадгүй амьдрал нь тэгэхэд тэнгэрт гороолох нартаа хамт хөшчих шиг болжээ. Цаг хугацаа яг тэндээ тас хөлдчихөөд ахиж хэзээ ч хайлаагүй мэт. Хайлаагүй гэдгийг нь батлах аятай бугуйн цаг нь арван хоёр дээр төгсчихсөн байв. Сэрээд харсан хамгийн эхний зүйл нь хэзээ ч өөрөөсөө салгаж үзээгүй бугуйн цаг. Ард нь нэрийг нь хэн ч билээ нэг найз нь шивүүлж өгсөн санагдана. Цагийн зүү чаг чаг хийлгэн урагш давшилах муухай дуунаас тэр харшилтай. Гэрийнхээ хамаг цагийг гаргаад шидчихсэн ч, хүн бэлэглэсэн юм гээд үлдээсэн ганц нь. Одоо ингээд цаг хугацааг алгасаад хамт ирчихсэн байгааг бодохоор инээд нь хүрэв. Цаг хугацаа өөрөө цаг хугацааг товчилчихжээ. Ингэхэд цаг хугацаанд ч гэсэн цаг хугацаа бий болов уу? Цаг хугацаа хөгширч, хуучирч, мартагддаг болов уу?. Залуу өрөөний цонхоор гадаах ертөнцийг ажиглана. Бүх зүйлс цоо шинэ. Машинууд тэнгэрээр дүүлэлдэж, өдөр шөнө нь үл мэдэгдэх гэрэл униар дунд мансуурам ажээ. Харин гудамжаар хаашаа ч юм тэнүүчлэн алхах хүмүүс л... хэвээрээ. Машинууд тэнгэрээр л зорчидог болсоноос мөн л хаанаас хаашаа ч юм нисэцгээнэ. Хүмүүс ч мөн хаашаа ч юм алхацгаана. Ингэж бодохоос түүний цээжинд нэг зүйл эрхгүй зангираад ирэв. Энд ганцхан бороо л алга. Магад бороо бийсэн бол бүүр их гунигтай санагдах байсан болов уу. Тэрний мэддэг таньдаг байсан бүхэн энд үгүй ч. Цаг хугацаа мянган жилээр урагш түрсэн ч. Үнэндээ юу ч өөрчлөгдсөнгүй. Хаашаа ч юм алхацгаах тэдгээр хүмүүсийн дунд ормогцоо л тэр ахин өмнөх тэр болон хувирна гэдгээ ойлгов. Тэдгээр хүмүсийн дунд орох тэр эгшинд л түүний зүүдлэж өнгөрүүлсэн мянган жил ор мөргүй устан алга болж, буцаад л өөрийн цаг үедээ оччих ажээ... Залуу цонхны хөшгийг яран хааж, ор луугаа гүйлээ. Тэгтэл зүүдний бүсгүйн хоолой түүнийг дуудав. Залуу бүсгүйг маш сайн таньж байлаа. Эхнэр нь түүнд "Миний залуу нас чиний хармаанд бий шүү" гэж тодоос тод шивнэв. Залуу хармаагаа уудалтал өд гарч ирэв. Үзүүрийг нь бэхэнд уусгавал бичиж болмоор санж. Нойрсуулах аппаратынхаа тохируулгыг "мянган жил" гэж тохируулаад тэр өнөөх өдөө атгасаар эргэн нойрслоо... Сэрэхэд нь бэх байж байна гэдэгт тэр итгэлтэй байлаа.

Short StoriesDonde viven las historias. Descúbrelo ahora