2. Бяцхан үнэг

6.5K 765 85
                                    

Хааныг ийн хэлэхэд бүх хүмүүс цочирдож орхилоо.

Торгон цэргийн ахлагч "гэхдээ дээдсээ, энэ бүсгүйг бид хаанаас ирсэн хэн гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Харц дорд гаралтай байж ч мэднэ. Ядаж сэргэхийг нь хүлээж-"

Жунин "харц гаралтай, эсвэл тэнгэрээс илгээсэн бэлэг үү гэдгийг би шийдэх болно. Ан дууслаа, ордон руу буцацгаая" хэмээгээд нөгөө бүсгүйг аван ордон буцав.

Үргэлж ан аваас ямар нэг ховор амьтны толгойтой ирдэг хаан эзэн энэ удаад үл таних бүсгүй авч ирээд зогсохгүй шууд бага хатанд өргөмжилнө хэмээсэн нь ёстой л ордныг самрах шиг болов. Хөл толгой нь олдох хов жив цуу яриа өрнөж байлаа.

Хаан үүнийг үл тоон нөгөө бүсгүйгээ өргөөндөө оруулан ордны их отчийг дуудав. Оточ нар бүсгүйн үзэх зуур хаан эзэн түүнийг харан сууна.

"их хатан ээж болон их хатан заларч байна" гэх тайганы дуу гарч төд удалгүй хааны ээж болох их хатан ээж, мөн хааны их хатан Дунигийн хамтаар орж ирлээ.

Хаан хальт босон ээждээ хүндлэл үзүүлээд эргээд суув.

Их хатан ээж "дээдсээ энэ чинь юу болж байгаа юм? хаан хэдий таалсан бүсгүйгээ хатанд өргөмжлөх нь зүй ёсны хэрэг боловч эцэг эх нь тодорхойгүй, ойгоос олсон бүсгүйг шууд хатан болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ? ядаж ухаан орог л дээ"

Их хатан "тийм шүү дээдсээ. Бид түүнийг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Магадгүй гэрлэсэн бүсгүй байж ч болно шүү дээ. Хэрвээ ариун бус байвал-" гэтэл хаан түүний үгийг таслан

Жунин "түүнийг үсээ хэрхэн янзалсан байгааг хараач, нөхөртэй бүсгүй байсан бол дээш шуух ёстой биш гэж үү? тэгээд ч хан хөвгүүн төрүүлж өгсөн хатныг их хатанд өргөмжилнө гэсэн онцгой тушаал гарсан өдөр олдсон бүсгүй тул тэр илүү онцгой нэгэн" гэв.

Мэдээж их хатны царай байдгаараа барайн чимээгүй сууна.

Их хатан ээж "Жунинаа чи яаж Дунид ингэж хандаж чадаж байна аа? тэр чамтай 9 жил ханилж хэнээс ч илүү халамжит хатан байсан биш гэж үү? олон хатад дундаас удам залгах ханхүү төрвөл сайн л байна. Хэрэв бага хатдаас төрвөөс их хатанд өргүүлээд их хатан түүнийг өсгөхөд л болно шүү дээ. Заавал их хатнаа солино гэдэг чинь юу гэсэн үг үү? тэгээд бас болоогүй ийм мунхаг зарлиг буулгасан өдрөө удам угсаа нь тодорхойгүй бүсгүйг хатанд зална гэж байдаг" хэмээн хөмсөг зангидна.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now