57. Бүгдийг ойлгоно

5.8K 888 168
                                    

Түүний хэт ширүүн биш боловч өгүүлэмж нь мэдэгдэхгүй гүн бөгөөд хүйтэн харц бас сэтгэл хөдлөлгүй шахам байх түүний царай гээд л аль хэдийн хоёр хатныг айдаст автуулах нь тэр.

Шин хатан "я-ямар тооцоо?" арай ядан асуухад

Кёнсүү "та хоёр миний дүүг хөнөөхийн тулд хуйвалдаж маш олон нүглийг үйлдсэн байхаа? Бас тэр нүглийн чинь үр дүнд миний хайрласан цор ганц эмэгтэй үгүй болчихсон. Та хоёр намайг сэтгэлээр минь алчихсан. Тиймээс би та хоёрт хийсэн хэргийн чинь шийтгэлийг өгөх гэж ирсэн юм" гэсээр маш тайван бөгөөд нүд салгахгүй ширтэх нь тэднийг хангалттай айлгаж байлаа.

И хатан "х-хэнийг яриад байгаа юм? хүн андуураад байна" гэсээр айсандаа босож чадахгүй хойш мөлхөхөд

Кёнсүү "Юү Миёоны амийг авсныхаа төлөөсийг өгөх юм биш үү?" гэж бас л нүүрний хувиралгүй ширтсээр хэллээ.

И хатан "Ю-Юү Миёон гэж хэн юм?" гэхэд

Аль хэдийн бүгдийг ойлгосон Шин хатны харц айдсаар дүүрч ирэн "П-П-Пак хатны өргөөний авхай" гэж хэлэхэд

Кёнсүү үл ялиг инээвхийлээд "ядаж нэг нь ч болов түүнийг санаж байгаад баяртай байна" гэж хэлээд эргээд ширүүн төрхтэй боллоо.

Шин хатан толгой сэгсрэн хойш ухарсаар "Миёоныг би алаагүй, энэ хүүхэн алсан шүү дээ яагаад биднийг хамтад нь яриад байгаа юм? т-тэр үед би ордонд байгаагүй. Миёоныг энэ алсан" гэсээр уйлж эхэллээ.

Кёнсүү "гэхдээ чи түүнд тусалсан биз дээ? бас би буруу санаагүй бол чи миний дүүг хөнөөх гэж есөн шидийн хор өгч байсан тухайгаа ярьж хэргээ хүлээсэн байхаа?" хэмээн шүд зуун асуухад

Шин хатан "д-дүү гэнэ ээ? хэн ??? хэн чиний дүү юм?" гэж асуухад

И хатан "П-Пак хатан дүү нь байх нь" гэж хэлэхэд Шин хатны айдас улам нэмэгдсэн бололтой нүд нь бүлтрэх шахан томорсоор хамаг бие нь чичирч байлаа.

Кёнсүү "миний хайрладаг хоёр эмэгтэйг нэгийг нь хөнөөх гэж оролдсон. Нөгөөг нь аль хэдийн ХӨНӨӨЧИХСӨН!!" гэж орилоход хоёр хатан айсандаа бие биедээ наалдан Кёнсүү рүү харахгүй байх гэж хичээнэ.

Кёнсүү тэдний өмнө очин явган суугаад "би хүмүүс та нарт угаасаа дургүй, үргэлж үзэн ядсаар ирсэн. Гэтэл тэр бодлыг минь өөрчилж чадсан цор ганц бүсгүйг та хоёр хороочихсон. . . үүнийхээ төлөө та хоёр амиараа төлөх ёстой"

И хатан бүр цөхөрсөн бололтой "тэгээд хөнөөгөөч! угаасаа амьдрахыг хүсэхгүй байна" гэж хэлэн муухай харахад

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now