79. Догдлоо юу?

5.4K 845 157
                                    

Жунин Инбинь хоёр юм хэлсэнгүй хоёулаа инээмсэглэн Сэүнийг ширтэнэ.

Сэүний хувьд энэ өдөр, энэ цаг мөч түүний амьдралд тохиосон хамгийн жаргалтай өдөр нь байлаа. Хэдэн зуун жилийн турш мөрөөдсөн мөрөөдөл. 560 нас хүрсэн ч сэтгэлийн гүнд нь оршин, нялхарч үлдсэн бяцхан Сэүний мөрөөдөл. . .

Түүний нүдэнд нь бага зэрэг нулимс хурсан ч нүүрэнд нь томоос том инээмсэглэл тодрон аав ээжийгээ ээлжлэн харна.

Зүүдэндээ ч харж чадахгүй дэндүү их аз жаргал мэт. . .

Сэүн "хөөх аав ээжтэйгээ хамт унтах ийм гоё байдаг байх нь ээ" хэмээн инээмсэглэн хэлэхэд түүний хоолой бага зэрэг зангирна.

Хүүгийнх нь аз жаргал дүүрэн энэ харц, хэлсэн үг Жуниныг ч бас сэтгэлийг нь хөдөлгөж орхив.

Жунины хоолой ч гэсэн бага зэрэг сааралтаад "мангар золиг, уул шиг том эр болчхоод уйлах нь уу даа" хэмээгээд хүүгийнхээ үсийг илэн духан дээр нь үнсэхэд

Тэднийг ширтэж байсан Инбинь ч бас сэтгэл нь хөдөлсөн бололтой "уйлмаар байвал уйлаг л дээ, эр хүн уйлж болохгүй гэдэг чинь тэнэг зүйл. Тэр тусмаа баярын нулимсыг барих хэрэг юу байна. Чи ч бас уйлмаар байвал уйл" гэж Жунинд хэлээд  Сэүний духан дээр үнслээ.

Сэүний царай хачин болон нулимс нь урсаад түүнийгээ нуух гэсэн бололтой хурдхан шударснаа "х-хэн уйлах гэсэн юм? Та хоёр харааны гажигтай хэрэг үү?" гэсээр доош хараад хэвтчихлээ.

Жунин Инбинь хоёр үг хэлээгүй ч харцаараа ойлголцсон мэт зэрэг Сэүнийг тэвэрлээ. . . .

======================

Шөнө дунд болоход Сэүн аль хэдийн унтсан байлаа. Зүгээр ч унтаагүй дээш харан хэвтэх бөгөөд аав ээжийнхээ гараас явуулахгүй гэсэн мэт чанга атгасаар унтаад өгсөн байв.

Жунин Инбинь хоёр хоёулаа унтаагүй байсан болохоор орны толгой налан суугаад яриа өрнүүлнэ.

Жунин "Маш их баярлалаа. Хүүгийн минь хамгийн том мөрөөдөл" гэсээр Инбинь рүү харахад

Инбинь Сэүн рүү ширтэж байсан харцаа өргөн Жунин руу хараад "ганц Сэүнийх биш бололтой, чиний ч бас мөрөөдөл шиг харагдаж байна. Хүүгээсээ дутахгүй баярлаж байгааг чинь харж байна" гэхэд

Жунин доош ширтсээр уруулаа хазан санаа алдаад "тийм ээ, мөрөөдөх эрхгүй нэгэн боловч би ч бас мөрөөдсөөр ирсэн" хэмээн хариуллаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now