Хааныг ийн хэлэхэд хатан эх, их хатан хоёр хэлэх үггүй болсон бололтой ам нь ангалзан хэсэг гацаж орхив.
Жунин "мөргөж эхэл, би өнөөдөр завтай байгаа, хатан таныг өдөржин харж суусан ч зүгээр. Тэгээд ч гоо үзэсгэлэнт эхнэрээ өдөржин ширтэх таатай бус уу" хэмээн инээмсэглэхэд
Их хатны харц айдсаар дүүрэн болсон байх бөгөөд тусламж хүсэх мэт хатан эх рүү харна.
Хатан эх "хаантаан, та чинь-" гэтэл
Хаан түүний үгийг таслан "их хатантаан би хүлээгээд байна" гэж бага зэрэг өндөр дуугаар хэллээ.
Яах ч аргагүй болсон их хатан дээш босон ёс журмын дагуу зөв мөргөж ёсолж эхлэв. Хаан эзэн уурласан гэхээс илүү маш тайван харагдах ба их хатнаас нүдээ үл салгана.
Хатан эх санаа чилээн, бага зэрэг бухимдсан бололтой суудалдаа тайван сууж чадахгүй өндөлзөх ба хөмсөг нь зангиран банзлаасаа тас зуурна.
Энэ бүхнийг хаан эзэн анзаарсан боловч огт анзаараагүй мэт тайван суусаар.
Хааны тайган "50" хэмээн тоолохтой зэрэгцэн их хатан хангалттай ядарсан бололтой хөл нь сульдан газарт сөхөрч уналаа.
Хатан эх "хатантаан! оточ дууд хатан-"
Жунин "ердөө тавьхан удаа ёсоллоо. Гэтэл бусад хатад хоёр зуу зарим нь бүр мянга ёсолдог биш гэж үү?" хэмээн ам асуух мэт хатан эх рүүгээ ширүүн харахад
Хатан эх хөмсөг зангидсаар "хаантан хэтэрч байна! яаж өөрийн ханилсан хань, цор ганц эхнэрээ бусад дорд эмстэй зүйрлэж шийтгэж чадаж байна аа?? шинэ татвар чинь чамд хов зөөгөө юу?? хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй тэнэмэл хүүхний төлөө төрийн эх, өөрийн эхнэрээ дорд үзэх гэж. Үнэхээр хаан танд урам хугарч байна!" хэмээн их л уурласан бололтой өндөр дуугаар зандрах, гомдох хоёрын дундуур хэллээ.
Хаан хөмсгөө зангидан "хатан эх та энэрэнгүй мэт боловч их хэрцгий хүн юм. Та өөрийн амаар миний хатдыг бүгдийг нь охин шигээ хайрладаг гэж хэлсэн. Энэ үгэнд чинь итгэсэн болохоор би хатдын өргөөний хэрэгт хэзээ ч хошуу дүрж байгаагүй. Гэтэл нэг хатныг нь тэнгэр мэт хайрлаж, нөгөө хатныг нь дорд боол мэт үзэх нь эх хүний сэтгэл үү? Их хатан миний ёсолж авсан гэргий тул би бусад хатдаас илүү хүндэтгэлтэй ханддаг. Таны сургаал, таны зөвлөгөөг сонсож би их хатанд хязгааргүй их эрх мэдэл, хайр халамжийг өгөөгүй гэж үү? гэтэл бусдыг хэт дорд үзэж ингэж тамлаж байгаад мөхөс хүү чинь сэтгэл хангалуун бус байна. Энэ ганц Пак авхайн талаар биш харин бага хатдын талаарх яриа юм. Тэд ч бас аав ээжийн энхрий охин, өөрийн бүхий л амьдрал зүрх сэтгэлээ надад зориулж байгаа эрхэм бүсгүйчүүд биш гэж үү?"
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanfictionТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .