100. Миний диваажин 💖

9.8K 1K 247
                                    

                                         -The end-

Өнөөдөр Инбинь, Жунин Сэүн гурав тэнгэрийн орныг зорьж байна. Охин нь албан ёсоор эргэж ирсэн болохоор аавтайгаа уулзахаар яарна. Гэвч аавынх нь бие тааруу байгааг Инбиньд хэлээгүй байгаа юм.

Олон зуун жилийн дараа аавтайгаа уулзах гэж байхад нь аав нь насан өөд болох дөхсөн гэж хэлж зүрхлэх хэн байх билээ.

Инбинь өглөөнөөс хойш үнэхээр баяртай байх бөгөөд аавтайгаа уулзахдаа өмсөх хувцсаа сонгон хувцасны өрөөндөө хэсэг эргэлдлээ.

Жунин тэсгэл алдсан бололтой өрөөнд ороход Инбинь бараг л бэлэн болчихсон сууж байлаа.

Жунин тэсгэл алдсан бололтой өрөөнд ороход Инбинь бараг л бэлэн болчихсон сууж байлаа

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Инбинь "яг гарах гэж байлаа"

Жунин "явах уу? бид оройтож байна. Аавд очно гэдгээ аль хэдийн дуулгасан болохоор тэр их хүлээж байгаа байх"

Инбинь "ойлголоо, явцгаая. . . гэхдээ би айгаад байна" гэсээр Жунины гараас атгалаа.

Жунин "юунаас тэр вэ?"

Инбинь доош ширтэн "ааваас. . . үнэндээ над шиг ачлал муутай охин өөр хаана ч байдаггүй байх. Миний үхлийн жинхэнэ шалтгааныг мэдэх юм бол аав их л гомдох байх даа. Тэр намайг яаж хайрладаг билээ дээ. Бас дэндүү удаан хүлээлгэлээ" хэмээн бага зэрэг эмээсэн байдалтай зогсоно.

Жунин түүнийг тэврээд "зүгээр дээ, аавд заавал нарийн учрыг нь хэлэх шаардлага байхгүй шүү дээ. Өнгөрсөнд бүх зүйл үлдсэн. Одоо бидэнд ирээдүй л байгаа. Яг одоо чи минь буцаад ирсэн байгаа нь л хамгийн том шагнал биш гэж үү? аав харин ч ихээр баярлах болно оо. Амлаж байна" хэмээн тайвшрууллаа.

Инбинь өөрийгөө тайтгаруулах мэт гүнзгий амьсгаа аваад "явцгаая" хэмээн инээмсэглэв.

====================

Тэнгэрийн орны хилээр давахад л бүх хүмүүс жинхэнэ үнэг ирсэн гэдгийг мэдэж байлаа. Таних нэг нь мэндэлж, танихгүй нэг нь нүд гүйлгэн харна. Инбинь Жуниныг сугадан тайван алхсаар аавынхаа ордонд очлоо.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora