19. Төрийн алба

6.2K 801 112
                                    

Өөр гарц байгаагүй болохоор шууд сонсоогүй царайлаад явахаар шийдэв. Хааныг үл тоон урагш хэд алхтал "Пак авхай" гэсээр мөрнөөс нь атгаад авлаа.

Инбинь аль болох нүүрээ нуух гэж хичээн доош харсаар "т-та хүн андуураад байна" гэж хэлэн урагш гишгэхэд хаан түүнийг татан өөр лүүгээ харууллаа.

Яалт ч үгүй хаантай нүүр тулчихсан тул худлаа инээсээр "сайн уу? ямар сонин хүн бэ, ийм газар таарна гэж бодсонгүй шүү" хэмээн худлаа тас тас хийтэл инээсээр хааны мөр лүү цохиод авлаа.

Хаан түүний энэ үйлдэлд шоолсон маягтай жуумалзсаар "уг нь өөр газар байх ёстой биш билүү?" гэж асуухад

Инбинь  доош харсаар "та ч гэсэн өөр газар байх ёстой биш билүү?" хэмээн зөрүүлэн асуулаа.

Хаантай хамт явж байсан залуу ноён төв царайлсаар "Мин ноёнтоон энэ авхай хэн билээ?" хэмээн асуулаа.

Хаантай хамт явж байсан залуу ноён төв царайлсаар "Мин ноёнтоон энэ авхай хэн билээ?" хэмээн асуулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь "Мин ноён???" гэсээр хаан руу гайхсан янзтай харахад

Жунин инээмсэглэн "энэ бол миний сүйт бүсгүй байгаа юм. Пак Инбинь авхай" хэмээн танилцууллаа.

Нөгөө залуу "гэхдээ сая таныг танихгүй байх шиг байсан. Эсвэл танихгүй царайлаад гэх үү?"

Жунин Инбиний мөрөөр тэврээд "тэр үнэхээр ичимхий юм л даа, надтай уулзах гэж явж байгаад И ноён таныг хараад л буцахаар шийдсэн байх" гэхэд

Нөгөө төв царайтай залуу ноёны нүүрэнд инээмсэглэл тодрон "И Тэмин гэдэг, Мин ноёнтой саяхнаас нөхөрлөж эхэлсэн юм. Мин ноёныг аль хэдийн сүйт бүсгүйтэй болсон гэдгийг мэдсэнгүй" хэмээн найрсгаар танилцлаа.

Инбинь ч муухан инээсээр "таатай байна" хэмээн бөхийв.

Жунин "одоо бид найзууд шүү дээ, зүгээр л Хёнсог гэж дуудаж бай"

Тэмин "чи ч гэсэн Тэмин гэж бай" хэмээн инээмсэглэлээ.

Инбинь харин энэ дунд юу ч ойлгохгүй байгаа болохоор тэр хоёр руу ээлжлэн харсаар "Хёнсог гэнэ үү, бас юу вэ?" хэмээн амандаа бувтанана.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now