95. Зэвсэг

4.9K 732 159
                                    

Инбинийг ингэж хэлэхэд бүсгүйн царай хувхай цайн нүд нь томорсоор хойш алхлаа.

Бүсгүй "ю-юу яриад байгаа юм? галзуурчхаа юу?" хэмээн бухимдсандаа чанга ориллоо.

Инбинь бага зэрэг мушилзаад "больж үз! эгэл хүмүүст эцэг эхийнх нь ген уламжлагддаг шиг савдаг болон анчдын хувьд эцэг эхийнх нь энерги тодорхой хэмжээнд шингэдэг. Жунин та хоёрын энергийг анзаараагүй гэж бодож байна уу?" гэсээр хөмсгөө өргөлөө.

Бүсгүй бага зэрэг сандарсан мэт "боломжгүй шүү дээ, Жунин хүртэл мэдээгүй байхад" хэмээн гайхсан харцаар Инбинь рүү харна.

Инбинь тайван гэх ч нь инээмсэглэн "Үнэгний галыг авах гэж тэгж их шунасан атлаа Үнэгний жинхэнэ хүч чадлыг гадарлаагүй гэж үү? Жунин бид хоёр адилхан есөн сүүлт үнэг боловч эзэн гал болон дагуул галын чадах зүйлд ялгаа бас бий шүү. Би чамайг мэднэ ээ, маш эртнээс" гэх нь тэр.

Бүсгүй хөмсөг зангидан "муу зальт үнэг! одоо л чамайг дуусгахгүй бол би хэн болох юм" хэмээн уурласан бололтой Инбинь рүү дайрлаа.

Гэвч бүсгүйн гар Инбиньд хүрч амжаагүй байхад Инбиний гар түүнийг багалзуурдан дээш өргөлөө.

Аюулд өртсөн эзнийхээ төлөө хэрээ Инбинь рүү дайрахад Инбинь ганц гараараа түүний толгойг тас татах нь тэр. . .

Бүсгүйн амьсгал боогдон тийчилж эхлэхэд Инбинь түүнийг хол шидэж орхилоо. Бүсгүй хана мөргөн газар унахад хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх өргөст мөчрүүд түүнийг ороож аван ханатай хүлэх нь тэр.

Бүсгүйн амнаас бага зэрэг цус гарсан ч тэр тийм ч хүнд гэмтээгүй харагдана.

Хөдлөх боломгүй хүлэгдсэн хэдий ч гараа дэлгэн хар шид хэрэглэх гэж хичээнэ. Гэвч энэ нь  бүтсэнгүй.

Инбинь түүний өмнө очин сандал дээр тухлан суугаад "шидэт мөчир, чиний хар шидийг хязгаарлах болно" гэв.

Бүсгүй хөмсөг зангидан "эртнээс мэднэ гэнэ ээ? хүч чадал чинь сэргэсэн байхад жүжиглэж байсан хэрэг үү?" хэмээн шүд зуун асуухад

Инбинь "бага зэрэг л. . . " хэмээн жуумалзлаа.

Бүсгүй "хэзээ сэргэсэн юм? дахин төрсөн болохоор чи шууд санах боломжгүй" хэмээн ширүүн харахад

Инбинь тоомжиргүй харцаар түүнийг харан "Жуниныг хордуулж, намайг алах шахсан тэр шөнө юм байна" хэмээн инээмсэглэлээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now