45. Цусыг цэвэрлэ

5.2K 755 73
                                    

Инбинийг сэрээх нэрийдлээр Миёон өргөө рүү орлоо. Инбинь сард нэг удаа уул руугаа явж өөрийн уулаа эргэж тойрдог тул сард нэг удаа явахад нь Миёон өөрийн биеэр өргөөний гадаа сахиж хонож өглөө нь ч бас бусдаас түрүүлэн Инбинийг сэрээнэ хэмээн өргөөнд ордог болоод удаж байна.

Энэ удаад ч бас Инбинийг сэрээж хувцаслах ёстой хэмээн хамгийн түрүүнд Инбиний амрах өргөө рүү орлоо. Гэтэл үргэлж бүх зүйлээ төгс гүйцэтгээд дөнгөж сэрж байгаа байгаа хүн шиг бэлэн байдаг хатан нь цус нөждөө холилдон ухаангүй шахам хэвтэж байх нь тэр.

Миёон маш их цочирдсон ч орилж болохгүй тул чимээгүй Инбинь рүү ойртон түүнийг дээш өргөхөд түүний амнаас цус гоожно.

Миёоны хоолой зангирсаар "юу болоод байгаа юм бэ? дээдсээ уул руугаа яваагүй хэрэг үү?" хэмээн асуухад

Инбинь "ц-цусыг цэвэрлэ" гэж арай ядан хэлээд өөр зүйл хэлж чадсангүй.

Өмнө хэзээ ч ийм аюултай нөхцөл байдал үүсэж байгаагүй тул Миёон цочролд орж хэсэгтээ л мангартсан байх. Түр зуурын цочирдсон байдлаасаа гаран хурдхан Кёнсүүгийн өгсөн эмчилгээний ургамал цайг гаргаж ирэн алийг нь өгөхөө ч мэдэхгүй сандарч байхдаа хамгийн түрүүнд нүдэнд туссаныгаа Инбинь өглөө.

Гэхдээ буцалгаагүй бодитоороо байгаа ургамлыг идэж чадахгүй байсан тул Миёонд өөр арга байсангүй ургамлыг зажлан жижиг болгож бутлаад Инбиний аманд хийн арай гэж залгиуллаа.

Хүн орж ирэхээс өмнө цэвэрлэх ёстой байсан тул Инбинийг шууд оронд нь оруулж хэвтүүлээд шалан дээр дуссан цусыг Инбиний нэг ханбугаар ачаад нуучихлаа. Өрөөг бага зэрэг цэгцлээд амьсгаа авахтайгаа болох үед өргөөнөөс гарлаа.

Миёон "хатны бие өнөөдөр чилээрхүү байна гэнэ. Хэн ч битгий саад бол хэмээн тушаалаа. Өглөөний зоог болон бусад хийх ёстой зүйлсээ хойшлуулсан. Хюжинаа чи их хатны өргөөнд очин хатны бие чилээрхүү байгаа тухай хэл дуулгаад ир" хэмээн өөр нэг авхайг явууллаа.

Гэтэл дэд ахайтан "хатны бие тийм сүрхий өвдсөн хэрэг үү? оточ дуудсан дээр биш үү?" хэмээн санаа тавьж байгаа мэт боловч цаагуураа өөр зүйл тагнаж байгаа нь тэр байлаа.

Миёон "хатны бие их ядарсан байна. Бас хөл хүнд болоод ч тэр үү үнэхээр ааш муутай байна. Хамаагүй орвол хилэгнэх байх шүү" хэмээн хэлэхэд

Дэд ахайтан "за за Миёон чи асар, би авхай нарын алба орох ажилтай" гээд яваад өглөө.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now