Жунин Инбиний өрөөнд байх бөгөөд тэр хоёр хамт унтахаар болсон байлаа. Цаг гайгүй байсан болоод ч тэр үү тэдний хэн хэнийх нь нойр хүрээгүй тул орондоо нялууран хэвтэнэ.
Инбинь "560 жил юу хийв дээ? намайг байхгүй хугацааг яаж өнгөрөөсөн" хэмээн асуухад
Жунин эргэлзээ үгүй шууд хариулах бөгөөд "чиний тухай бодсоор сэрж, чиний тухай бодолдоо умбан өдрийг өнгөрөөж, чамайгаа санан үгүйлсээр унтах боловч зүүдэндээ хүртэл чамайгаа нэхэн санагалзаж байлаа" хэмээн зөөлөн инээмсэглэв.
Энэ бүх үгс Инбинийг жаргалтай болгож байсан ч нөхөр хүү хоёроо дэндүү удаан хүлээлгэсэндээ бага зэрэг эмзэглэх шиг хөнгөн гунигтай мэдрэмж төрнө.
Инбинь гараа явуулан Жунин хацрыг илбээд "мөхөс хатан нь таныг үнэхээр их зовоосон бололтой" хэмээн хөнгөн санаа алдахад
Жунин "үгүй дээ, би туулах ёстойгоо туулаад өнгөрөөсөн. Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдсэн тул хэнийг ч буруутгаад хэрэггүй. Би хангалттай удаан өөрийгөө буруутгаж амьдарсан. Одоо чамайг тийм мэдрэмж мэдрээсэй гэж хүсэхгүй байна. Чиний минь шийдвэр зөв байсан. Одоо бид гурав хамт байна. Бас урт удаан амьдралыг хамтдаа туулна" хэмээн инээмсэглэлээ.
Инбинь ч бас инээмсэглэн "Чусоны үед бусдыг бишрүүлэхдээ сайн байсан одоо ч хэвээрээ шүү" хэмээсээр толгойгоо бага зэрэг өргөн уруул дээр нь шүргэх төдий үнслээ.
Жунин "ийм удаан хүлээлгэсэн байж арай л дутуу үнсээд байх шиг байна. Би илүү их үнсэлт авах эрхтэй гэж бодож байна" хэмээсээр аажуухан ойртсоор уруулыг нь удаанаар амтлахад Инбинь ч татгалзсангүй хүзүүгээр нь тэврэн өөдөөс нь үнсэнэ.
Тэдний үнсэлт дөнгөж эхэлж байхад л Жунины болдоггүй найз өндөлзөөд эхлэх нь тэр. Үүнийг Инбинь ч ядах юмгүй мэдсэн байлаа.
Инбинь түүнээс уруулаа салган нүд нь бага зэрэг томроод "ийм хурдан уу?" гэж асуухад
Жунин "мэдээжийн асуудал биш гэж үү?" гэсээр дахин үнсэх гэж оролдлоо.
Инбинь түүнээс уруулаа холдуулан чухал хараад "хаантаан! өнгөрсөн хугацаанд хэдэн бүсгүйтэй унтсан? шууд хэл. . . би уучлах болохоор үнэнээ хэлнэ шүү" хэмээн асуух нь тэр.
Жунины нүд томрон хачин харсаар "юу асуугаад байгаа юм?" хэмээн уулга алдахад
Инбиний харц гэмгүй мэт тогтуун байх боловч түүний сонирхол жинхэнээсээ хөдөлсөн гэдэг нь нүүрэнд нь илт харагдаж байлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanfictionТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .