91. Дэндүү их

5K 797 106
                                    

Инбиний энэ асуулт Жуниныг хөлдсөн мэт хөдөлгөөнгүй болгож орхив. Түүний харцанд сандарсан байдал илэрч нүд нь томорсоор Инбинь рүү ширтэнэ.

Инбинь Жунин руу ширтсээр "мөн биз дээ? чи хүн биш" гэх маш ойлгомжтой бөгөөд хатуухан үгийг хэлэх нь тэр.

Жунин яг одоо юу гэж хариулахаа мэдэхгүй сандарсан байдалтай сууна. Худал хэлмээр байвч ийм шийдэмгий шулуухан асууж байхад нь худал хэлэх юм бол бүр мөсөн түлхэж орхино гэдгээ мэдэж байсан тул хэлэхээс өөр сонголтгүй гэдгээ гадарлаж байлаа.

Гэвч шууд л би бол савдаг гээд бүхнээ хэлэх бас хэцүү. Энгийн хүний хувьд хар дарсан зүүд мэт санагдах аймшигт амьтан болж хувирдаг. Бас чи өөрөө надтай адилхан гэж хэлэх юм бол хэн ч байсан зөвөөр хүлээж авахгүй. Эгэл нэгэн болсон тул айж эмээх нь мэдээж.

Хоёрхон зам байгаа атлаа хоёулаа маш аюултай, сөрөг дагавар гарч болох зам тул сонгож үл чадан эргэлзээ айдас дунд чимээгүй сууна.

Түүний энэ байдлыг Инбинь гадарласан мэт "үнэнээ хэл, үгүй бол чи намайг дахиж харахгүй" хэмээх хатуухан шаардлагыг тавилаа.

Жунинд арга үлдсэнгүй. . .

Тэрээр уртаар санаа алдаад "хэлчих юм бол чиний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө" гэхэд

Инбинь "аль хэдийн ээ өөрчлөгдсөн. Миний гэсэн бүхэн, миний бүтээсэн амьдрал сүйрээд удаж байна. Яг одоо бол би танай гэрт, чиний хамаарах ертөнцөд гуйж амьдарч байгаа гадны зочин. Надад өөрийн гэсэн зүйл үлдээгүй" хэмээлээ.

Жунин хэлэхээр шийдсэн ч үнэн үг тийм амар гарч ирэхгүй зовооно. Инбинийг дахин шархлуулж, айлгах байх гэхээс айж байлаа. Тэр тусмаа би чамд хайртай боловч чамайг алчихсан гэж хэлэх зориг хэнд байна гэж??

Инбиний харц үнэхээр тоглоогүй бололтой ширүүн харах бөгөөд "ярихыг хүсэхгүй байгаа бол би явлаа" гэсээр орноосоо бослоо.

Жунин түүний гараас атган "үнэг" гэх үгийг арай ядан унагаав.

Инбинь эргэж харан, асуух мэт гүн харцаар Жунин руу ширтэнэ.

Жунины уруул чичрэн дуу нь гарахгүй суусаар "ү-үнэг, есөн сүүлт үнэг" хэмээн хэллээ.

Инбиний гар сулран доош суухад Жунин ч бас арга барсан мэт түүний дэргэд газар суулаа.

Инбинийг юм дуугарахгүй байгаа болохоор Жунины айдас улам ихээр нэмэгдэх бөгөөд юу гэж тайлбарлах, яаж аргадах аргаа үл олон эргэлзэж сандарсан байдалтай Инбинь рүү ширтэн сууна. Үг гарахгүй байсан тул чимээгүй суусаар Инбиний гараас атгатал Инбинь гараа татаад авчихлаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang