15. Хөнгөмсөг

6.4K 811 183
                                    

Хааны тэвэрт хэсэгхэн суугаад тайвширсан бололтой доголон нулимстай санаа алдсаар дээш бослоо. Газар унасан ханбугыг нь хаан аван өөрийн гараар өмсүүлж өгөх бөгөөд дотуур хувцаснаас нь эхлээд бүгдийг нь хаан өөрийн гараар өмсүүлж өгөв.

Инбинь нэлээд ичсэн бололтой хааныг болиулах гэж хичээсэн ч тэр юу ч дуугараагүй бөгөөд бүх хувцсыг нь нямбайлан өмсүүлээд хамгийн сүүлд түүний сэтгэлийг засах мэт дулаан инээмсэглэл тодрууллаа.

Инбинь ч бас үл ялиг инээмсэглэв.

Инбиний хацар дээр байх нулимсыг зөөлөн арчаад "би одоо ч чиний тухай их зүйл мэдэхгүй, эцэг эх, удам угсаа гээд сайн мэдэхгүй. Хааяа гайхдаг л юм, хаанаас ирсэн болоод ийм хөгжилтэй бас бүгдийг өөдрөг хардаг байна аа? гээд . . . гэхдээ энэ удаад нулимсыг чинь үзэх надад их таагүй байлаа. Бас чи өөрийн биеэр энэ таагүй мэдрэмжийг мэдэрлээ. Ордонд хамааралтай амьдарна гэдэг ийм л аймшигтай. Чи ордон дотор байхдаа маш олон байж боломгүй зүйлсийг харж мэднэ. Гэхдээ би аль болох тийм зүйл болохгүй байгаасай гэж хүсэж байна. Би бүх зүйлээс хамгаалаад, бүх аюулыг урьдчилан харж чадахгүй ч гэсэн, чамайг хүсэх юм бол тайвшруулаад тэвэрч өгч байх болно" гээд дахин зөөлөн тэврэлтийг өглөө.

Энэ найрсаг тэврэлт Инбинийг бага зэрэг тайтгарууллаа.

Хаан Инбинь хоёр сүртэй их зүйл ярилцаагүй ч нэлээд удаан өрөөнд хамт суулаа. Инбинь бүрэн тайвширсан тул гадаа асгарч байсан аадар бороо бас л ид шидийн гэмээр алга болон эргээд нар шарах нь тэр.

Энэ удаад хааны цуваа ямар нэг асуудалгүйгээр сүмээс хөдөлсөн ба хатан эхийн санаа амрахгүй байсан тул ордны зураач аман зураг зурж түүний дагуу өрөөнд байсан гэж яригдах тэр хүнийг хайх хайгуул нууцаар явагдаж эхэллээ.

Гэвч Инбинь охин биеэрээ байгаа бас хатан эхийн хэлсэн шиг хэрэгтэн биш тул энэ хэргийн талаар сонссон сайд, жанжин, албатуудад буруу ойлголт байсан хааны хатан цэвэр ариун хэмээн мэдэгдэн хөдөлсөн байлаа.

Өмнө нь явж байсан шигээ Инбинь хаантай нэг сүйхэнд суух бөгөөд саяхан болсон хэргээс болоод өмнөх шигээ байж ядсан цовоо сэргэлэн бус энэ удаад илүү намбатай гэмээр бага зэрэг бодолд дарагдсан байдалтай явна.

Хаан бүгдийг ойлгож байсан тул олон зүйл шалгааж зовоохыг хүссэнгүй зүгээр л чимээгүй түүн рүү ширтэн явна.

=============================

Хааны цуваа ордондоо эргэн ирж, ордны амьдрал өрнөдгөөрөө өрнөж эхэллээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now