49. Сүнс

5.2K 853 139
                                    

Бараг л амьсгалж чадахгүй байсан тул дэд ахайтан тийчилсээр, Инбиний гараас зууран тавиулах гэж хичээнэ.

Инбинь "чамд сүүлийн боломж өгч байна. Одоо хэл үгүй бол хүзүүг чинь хуга мушгих болно шүү" хэмээн шүд зуун хэлэхэд

Дэд ахайтны цус нь боогдон нүүр нь байдгаараа чинэрэн улайсан байх бөгөөд "И-И х-хатан" гэж арай ядан хэллээ.

Инбинь түүнийг доош шидэхэд дэд ахайтан хоолойгоо барин ханиалгасаар суух бөгөөд одоо ч хэвийн болж амжаагүй амьсгалаа хянах гэж хичээн гүнзгий амьсгал авч гаргана.

Инбинь дэд ахайтны өмнө явган суугаад "чи түүнд ажилладаг хэрэг үү? чиний хийсэн хэрэг цай өгөхөөс хэтэрсэн гэж бодож байна. Миёоны үхэл чамтай холбоотой юу?" гэж асуухад түүний харц өшөө хорслоор дүүрэн дэндүү хүйтэн байх аж.

Дэд ахайтан айсандаа байдгаараа чичирсээр газарт мөргөн "х-хатан минь намайг өршөө, мөхөс би нүгэл хийж, амийг минь өршөөгөөч" хэмээн гуйна.

Инбинь "амьд үлдэх үгүй чинь чамаас л шалтгаална. Өөрийнхөө мэдэж байгаа бүх зүйлийг хэл. Намайг энэ ордонд ирснээс хойш нэг бус удаа муу зүйл болсон байхаа?" хэмээн асуухад

Дэд ахайтан "би хуучин их хатны зараалаар хөдөлдөг нэг муу боол шүү дээ. Нарийн зүйлсийг мэдэхгүй" гэж хэлэхэд

Инбинь түүний эрүүнээс барин өөр рүүгээ харуулаад "чиний амь нас ч хангалтгүй бололтой. Хөгшин эцэг эх хоёрыгоо хэрхэн үхэхийг хармаар байгаа хэрэг үү? . . . аан тийм би нэг зүйл хэлэхээ мартсан байна. Би саяхан аав ээжтэй чинь уулзаад ирсэн. Аавын чинь бие их л тааруу байсан даа. Хэрвээ чи сайн байхгүй бол аав ээжийн чинь үхэл илүү хурдан болж магадгүй л юм" хэмээн сүрдүүллээ.

Дэд ахайтны нүд томрон сандарсан даа харц нь тогтож чадахгүй эргэлдсээр "дэ-дэ-дээдсээ өршөө, би таны хүссэн бүгдийг хэлж, хүссэн бүхнийг хийе аав ээжийг минь битгий гэмтээгээч. Тэр хангалттай өндөр настай шүү дээ. Надаас өөр үр хүүхэд байхгүй тул асарч хамгаалах ч хүн байхгүй. Мөхөс би ордны цалингаар аав ээжийгээ хангалуун байлгаж чадахгүй болохоор л хуучин их хатны хөл гар болсон хэрэг. Бүгд мөнгөний төлөө хийсэн юм. Намайг өршөө" хэмээн толгойгоо шаланд хүргэн өршөөл ирнэ.

Инбинь эргээд сэнтийдээ суугаад "мэдэж байгаа бүхнээ ярь" гэж арай зөөлөн дуугаар хэллээ.

Дэд ахайтан одоо ч айсандаа чичрэх бөгөөд "н-нарийн ширийн зүйлийг мэдэхгүй ч хуучин их хатан танд их дургүй. Магадгүй таныг ирснээс хойш хааны хайр халамж зөвхөн танд тусах болсон болохоор тэр байх л даа. Тэгээд таныг хорлох гэж цаашлаад амь насыг чинь авах гэж их хичээдэг. Х-Хортой цайны тухайд гэвэл ганц танд бус бусад бүх бага хатдад өгдөг байсан. Бага хатдын өргөө бүрт И хатны туршуул байдаг. Хаан эзэнтэй уулзаад яасан, юу хийснээс эхлээд бүгдийг И хатанд тайлагдаж байдаг. Бага хатад хортой цай ууж байгаа болохоор хөл хүнд болох ёсгүй байсан гэтэл одоогийн их хатан болох Шин хатан хөл хүнд болсон. Тэр үед үнэхээр их хилгэнэж байсан. Тэгээд хөл хүнд болсон хэдий ч цайг таслахгүй өгөх тушаал өгснөөр Шин хатны хүүхэд хэвлийдээ амьгүй болсон юм" гэхэд

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora