20. Өхөөрдөж байхад

6.3K 796 216
                                    

Инбиний нүд томрон "та өөрөө энд юу хийж байгаа юм??" гэж асуухад

Жундэ "би нийслэлд хэд хоног байхаар ирсэн юм"

Инбинь "яах гэж?"

Жундэ "зүгээр л зугаацах гээд, маргааш доод гудамжинд болох хэрмэл жүжигчдийн тоглолтод орох гэж байгаа. Их хөгжилтэй шүү. Бас хүмүүс мөнгө өгдөг" хэмээлээ.

Инбинь "та мөнгөөр яах гэж байгаа юм?"

Жундэ "мөнгөтэй байж л хүний ертөнцөөс хүссэн юмаа авна биз дээ?"

Инбинь "ммм"

Жундэ түүн рүү харан жуумалзаад "холоос харахад нэг царай муутай гахай нэг залууд тэврүүлээд зогсож байхаар нь арай ч манай царай муут биш байлгүй дээ гэж бодоод дөхөөд иртэл яг чи байдаг шүү" гэсээр чанга инээлээ.

Жундэ  түүн рүү харан жуумалзаад "холоос харахад нэг царай муутай гахай нэг  залууд тэврүүлээд зогсож байхаар нь арай ч манай царай муут биш байлгүй  дээ гэж бодоод дөхөөд иртэл яг чи байдаг шүү" гэсээр чанга инээлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь ах руугаа муухай харан "Ахаа! дургүй хүргэж байж бүх өдөө зулгаалгав. Би их тэвчиж байгаа шүү"

Жундэ "гэхдээ дээр аавтай уулзах гээд очиход чамайг хааны бага хатан болсон гэж байсан. Үгүй юм уу? эсвэл хоёр эрийн дунд гүйгээд байгаа юм уу?" хэмээсээр Инбинийг нударлаа.

Инбинь "би юу гэж хоёр залуутай уулзах юм. Саяын хүн чинь хаан"

Жундэ бага зэрэг гайхсан янзтай хараад "хөөх хаан юм бол энгийн хувцастай юу хийж яваа юм? гэхдээ хүмүүсийн хэлдэг үнэн байжээ их царайлаг залуу байна. Гэхдээ хараа муутай бололтой яаж яваад манай гахайтай гэрлэх сэдэл төрдөг байна аа" хэмээн малийтлаа инээнэ.

Инбинь "та л өөрөө хараа муутай байх. Гахай үнэг хоёрыг ялгахгүй байгаа сохор нүдийг чинь юу ч гэх вэ дээ"

Жундэ "золиг чинь жинхэнээсээ уурлаад байгаа юм уу? хүн өхөөрдөж байхад чинь. Аймшигт есөн сүүлт гэж байснаас царай муутай гахай гэсэн нь илүү өхөөрдөм байгаа биз дээ?" хэмээн жуумалзана.

Инбинь "таныг сарьсан багваахай гээд байвал сайхан байх уу?"

Жундэ "надад хамаагүй ээ, сарьсан багваахай ч хөөрхөн"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now