И хатан инээмсэглэсээр "төөрөөгүй ээ, өөрийнхөө сэнтийд сууж байна. Анхнаасаа л минийх байсан цаашдаа ч минийх байх сэнтий" хэмээхэд
Шин хатан угаасаа ууртай явж байсан тул хөмсөг зангидсаар "энэ муу эм чинь! чиний эрин үе дууссан!! одоо миний эрин үе, тонилж үз" хэмээн ууртайгаар хөөлөө.
И хатан инээмсэглэл алга болон "дорд эм минь надтай ингэж харьцах хэрэггүй шүү. Яг одоо суу" хэмээн шал руу заалаа.
Шин хатан "ГАДАА ХҮН БАЙНА УУ?" гэхтэй зэрэгцэн
И хатан "Пак хатан чамайг түлхээгүй биз дээ?" гэж асуулаа.
Өргөөний гадаа байгаа Шин хатны шадар ахайтан "байна аа эрхэм дээдсээ, ямар нэг зүйл хэрэг болоо юу?" гэж асууна.
Шин хатан гайхсан басхүү сандарсан байдалтай И хатан руу харсаар чимээгүй болсон байлаа.
И хатан "тэгээд??"
Өргөөний гадаа "дээдсээ" хэмээн дуудлаа.
Шин хатан "ю-юу ч биш ээ, хэн ч орж ирж болохгүй. Би амармаар байна" хэмээн тушаалаа.
Шин хатан хөлөө чирсээр И хатны өмнө ирэн гараа атган, шүд зуусаар "муу шулам чи миний хүүхдийг хөнөөсөн биз дээ? чиний өгсөн хортой цайнаас болж миний хүүхэд үгүй болсон!!" гэж хэлэхэд
И хатан жуумалзсаар "тийм ээ, би үгүйсгээгүй шүү дээ" гэх нь тэр.
Шин хатан "муу шулам ямар нүүрээр над дээр ирдэг байна аа? чиний хорт нүглийг хаанд хэлээгүй байгааг минь дээдийн өршөөл гэж бодоод насан туршдаа хөлд минь бөхөлзөх ёстой юм биш үү?" хэмээн зандарсан янзтай дээд өнгөөр хэллээ.
И хатан тайван инээмсэглэсээр "ганц нүгэлтэй нь би гэж үү? чи ч гэсэн нүгэлтэй биз дээ? хортой цайнаас болж хүүхэд чинь амьгүй болсон гэдгийг аль хэдийн мэдсэн хэрнээ эрүүл мэт хааныг хуурч жүжиглэж байсан биз дээ? түүгээр зогсохгүй миний өгсөн хор гэдгийг мэдсээр байж намайг матаагүй харин өөрийнхөө амьгүй болсон хүүхдийг ашиглан хамгийн том өрсөлдөгч Пак хатныг бүр мөсөн үгүй хийх гэж хичээсэн бас их хатны суудлыг авах гэж хийсэн биз дээ? чиний бүх хэргийг би мэднэ" хэмээхэд Шин хатан үхлийн ял сонссон мэт царай нь барайсаар чимээгүй болчихлоо.
Шин хатан хэсэг чимээгүй суугаад "ч-чи мэдэж байх хамаагүй. Чи хаанд хэлж чадахгүй, учир нь чи миний хүүхдийг хөнөөсөн алуурчин. Бас чи бүх хатдад тэр цайгаа өгдөг биз дээ?? энэ ямар том ял болохыг мэдэх үү? зүгээр амаа татаад надаас хол амьдар" гэж уурлахад
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanficТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .