33. Ханхүү төрөх байх

5.4K 779 122
                                    

Шин хатны өргөө:

Инбинь "тэгээд өмнөх сард хаан сайд нартай анд явсан. Зарим талаар анд явах нь эрчүүдийн ярилцах орчин болдог бололтой. Ямар нэг хүүхэнгүй" гэсээр хоол савхдан идэхэд

Шин хатан "тийм шүү, манай аав хэлэхдээ эрчүүдийг дотносоход тусалдаг зүйл ан хийх гэдэг юм. Эр бяр, цэц мэргэнээ үзэхээс гадна, албан тушаал харгалзахгүй ижил тэгш ан хийж ярилцах сэдэв нь ч гэсэн чөлөөтэй байдаг байх"

Инбинь "тийм шүү, олон амьтдын амь нас хайран боловч ан хийх ч бас байгалийн шалгарал болохоор бид яаж ч чадахгүй. Тэгээд ч өмнөх сард хаан сайд нартай анд явсны ачаар хааны эсрэг үг хаяад байсан сайд нартай эвлэрсэн байсан"

Шин хатан "Пак хатан амьтанд их хайртай бололтой"

Инбинь "тийм ээ"

Шин хатан "би их аймхай, энгийн нохой муураас ч айгаад байдаг юм. Гэхдээ шувуунд бол дуртай-" гэж хэлж дуусаагүй огиод эхэллээ.

Инбиний нүд томрон "яасан бэ?? зүгээр үү? муухай амттай хоол байсан юм уу?" хэмээн ар араас нь асуусаар Шин хатны дэргэд очин түшихэд

Шин хатан инээмсэглэн толгой сэгсрээд "хоол муухай биш ээ, зүгээр хордлого өгч байна" гэсээр хамраа даран жаргалтай нь аргагүй инээмсэглэнэ.

Инбинь "аан хөл хүнд эмэгтэйчүүд бөөлждөг гэсэн энэ байжээ?"

Шин хатан "тийм ээ, хатан та ч бас хурдан хөл хүнд болох хэрэгтэй. Тэгж байж л бүх асуултынхаа хариуг олох болно"

Инбинь "тэгмээр л байна. Гэхдээ яагаад хөл хүнд болохгүй байгаагаа мэдэхгүй л байна. Хаан эзэн та нарын өргөөнд ганц нэг очоод л хөл хүнд болдог бол миний өргөөнд олон удаа ирж байгаа ч хөл хүнд болоогүй л байна. Би хүүхэд төрүүлэх ёсгүй юм болов уу?" хэмээн санаа алдахад

Шин хатан амаа даран хэсэг огиод хоолтой ширээг холдуулж тавин "тэгж ярьж болохгүй ээ, эмэгтэй хүн бүр хүүхэд төрүүлэх эрхтэй. Бид хүүхэд төрүүлж гэр бүлийнхээ удмыг залгуулах гэж л төрсөн шүү дээ"

Инбинь "тийм ээ, тийм байх"

Шин хатан "миний дотор жоохон муу байна, харин хатан таны сэтгэл таагүй байгаа бололтой хамт гарч алхах уу?"

Инбинь инээмсэглэн "тэгье ээ"

================================

Инбинь Шин хатны хамт ордны цэцэрлэгээр алхаж байтал Жон татвар Мин хатныг дагалдан явж байлаа. Тэд яалт ч үгүй тааралдсан тул хэн хэн нь албаны байдалтай бие биетэйгээ мэнд мэдлээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora