9. Үүнийг уучих

6K 713 99
                                    

Хааны тэврэлт эвгүй байсан ч Инбинь эсэргүүцсэнгүй. Үнэндээ энэ мэдрэмж ичмээр боловч түүнд сонирхолтой байсан юм. Түүнд олон ах байдаг боловч аав, ах нартаа тэврүүлэх, огт цусан холбоогүй танихгүй шахам эрд тэврүүлэх хоёр чинь тэс өөр мэдрэмж шүү дээ.

Тэгээд ч савдаг, бурхад хүмүүсээс өөр. Хэдий цусан холбоотой ах дүүс, нэг гэр бүл боловч бага зэрэг хөндий мэт эсвэл хэт албан ёсны гэмээр дүрэм журамд баригдсан байдаг тул Инбиньд эгэл хүмүүсийн амьдрал таалагдаж түүний анхаарлыг татдаг хэрэг.

Эгэл хүмүүс үнэхээр сонирхолтой агаад хэзээ ч бурхдын хийдэггүй халуун дотно үйлдлийг маш ихээр хийж, бас л бурхад савдгийн гаргаж чадахааргүй их хүйтэн хөндий байдлыг ч гаргаж чаддаг. Яг л нэг биед гал мөс хоёр хамт оршиж байгаа мэт. Яаж ингэдэг байна аа? гэж гайхмаар их сонирхолтой төрөл гэж Инбинь бодно.

Бурхад савдгуудын амьдрал дэндүү удаан үргэлжилдэг басхүү уйтгартай гэмээр хэмнэлтэй боловч аавынх нь сануулаад байдаг шиг гуниг харуусал, урвалт, уур хилэн гэх зүйлсийг бараг л мэдрэхгүй шахам амьдардаг гэж хэлж болно. Тэд бүгд үнэнч, чин сэтгэлээсээ байх гэдэг зүйлийг баримталдгаас гадна, сэтгэлийн амар амгалан байдлыг эрхэмлэж амьдардаг тул энгийн хүмүүс шиг сөрөг үйлдэл бага гаргадаг байж болох юм.

Тийм дээ ч Инбинь ийм цовоо сэргэлэн бодож санах юмгүй дэггүй байдаг хэрэг. Гэвч түүний аавын сануулсан, хүмүүсийн бие биеэсээ урвадаг, хорон муу үйл хийдэг, гомдоож зовоодог гэх энэ бүх асуудал Инбиний хувьд одоохондоо төсөөлөл төдий. Тэр хэзээ ч бодитоор өөрийн сэтгэл зүрхэндээ мэдэрч байгаагүй тул хэдий аав нь энэ бүхнийг тэсэх аргагүй муу зүйл гэж сануулж байсан боловч түүнд сонирхолтой санагдаж байсан юм.

Гэвч ордонд ирээд л мянган удаа мөргөж, бас шалтгаангүй байж хүмүүст үзэн ядагдсан даа Инбинь гайхаж байгаа боловч түүний олон зуун жил цэвэр ариун байсан сэтгэл одоо ч муу зүйлийн эхлэл гэдгийг гадарлаагүй байгаа билээ. Тэр зүгээр л бусдыг уурлуулахгүйгээр өөрийгөө хамгаалах талаар бодож байгаагаас энэ бүх танихгүй хүмүүсийн үзэн ядалт түүний ард ямар дагавар хүлээж байгааг төсөөлөөгүй хэрэг.

Түүний хиргүй ариун зан төрх бүх зүйлийг гэгээлгээр харсаар байгаа. Гэвч үүнийг хүний ертөнцөд бодлогогүй эсвэл гэнэн гэж тодорхойлох байх.

Хааны хатан болно гэж бодож санах юмгүй зөвшөөрсөн шигээ яг одоо ч хааны тэвэрт бодох зүйлгүй сонирхож сонжсон байдалтай хэвтэх Инбинь ирээдүйн талаар магадгүй төсөөлөөгүй байх.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora