Мин хатны өргөө:
Хаан эзэн ямар нэг зүйлээс зугтах мэт эсвэл өөрийгөө тусгаарлах гэсэн бололтой хар өглөөгүүр Мин хатны өргөөнд ирсэн ч юу ч ярьсангүй. Хамт зоог ч барьсангүй. Зүгээр л чимээгүй хэвтэнэ.
Мин хатан яагаад ингэж байгааг нь мэдэх болохоор үг дуугарч саад болохгүй яг л хааныг байхгүй мэт тоохгүй сууна.
Гэтэл хааны тайган "дээдсээ Пак хатан ухаан орсон байна" гэж хаалганы цаанаас мэдэгдэхэд хаан үсрэх шахан босож ирснээ эргээд хөл нь сулран доош суулаа.
Хаан санаа алдсаар "ойлголоо, сайхан мэдээ байна. Ордны оточ нарыг хатны биеийг тогтмол хянаж бай гэж тушаа" гэж хэлээд эргээд хэвтээд өгөв.
Мин хатан "хайртай хатан чинь ухаан орчхоод байхад очихгүй юм уу?" гэж чимээгүй орчныг эвдэхэд
Жунин "үгүй ээ, Пак хатан алдаа гаргасан. Миний итгэлийг алдаж урмыг минь хугалсан болохоор би очихгүй" гэж хэллээ.
Мин хатан үл ялиг инээмсэглээд "дээдэс та худал хэлэхдээ тааруухан гэдгээ мэдэх үү? нүүрэн дээр чинь Пак хатан руу яараад байна. Харахгүй бол галзуурлаа гээд биччихсэн байна" гэж хааныг шоолох маягтай хэллээ.
Хаан Мин хатан руу хараад "хатан танд хийх зүйл байхгүй юм уу? яагаад хүн шүүгээд байгаа юм? би үнэнээ л хэлсэн. Пак хатныг түлхэж байгааг би өөрийн нүдээр харсан" хэмээн зөрүүдэллээ.
Мин хатан "өөрийн нүдээр харсан хүн тэгээд Пак хатныг хамгаалахын тул Шин хатныг их хатны суудалд залдаг хэрэг үү? та бусад хүнийг хуурсан ч намайг хуурч чадахгүй. Та нүдээр харсан байж Инбиньд итгээд хамгаалаад байгаа биз дээ? би таныг мэднэ. Үнэхээр Инбинийг хийсэн гэж бодсон бол ингэж ялаас чөлөөлөхгүй харин ч хүүхдийг төрсний дараа цаазаар авах байсан. Иймэрхүү шийдвэр гаргах тал дээр та үргэлж хатуу хандсаар ирсэн. Одоо сэтгэлээ нээх юм биш үү?" гэж тулган асуухад
Хаан санаа алдсаар "тийм ээ би түүнд итгэж байна. Хэндийгээр харсан зүйл минь өөр боловч бага зэргийн андуурсан явдал эсвэл хоёр хатны дунд санамсаргүй буруу ойлголцол үүссэн гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд Шин хатны хүүхдийг надаас илүү Инбинь хүлээж байсан. Яг одоо түүн дээр очмоор байгаа боловч цаг нь биш болохоор чадахгүй нь. Бас Шин хатан дээр ч очмооргүй байна. Тиймээс би өрөөнд чинь түр саатаж болно биз дээ?" хэмээн асуулаа.
Мин хатан инээмсэглэн "аргагүй л миний мэдэх Ким Жунин. Инбинь азтай юм хаан таны хайрыг татаж чадсан байна. Одоо бүх хүн үгүйсгэсэн ч хаан таны зүрх сэтгэл нэг хүнд очсон байна. Хүссэнээрээ миний өргөөнд байж болно. Та энд тайван байх болно" хэмээлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanfictionТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .