66. Миний хүү

6.2K 835 167
                                    

Жунин Инбинийг тэвэрсээр унтлагын өрөө рүүгээ явахад Сэүн байдгаараа малийсаар тэднийг даган алхана.

Сэүн "аав та одоо ээжтэй хамт унтах гэж байгаа юм уу?" гээд л яг л жоохон хүүхэд шиг томоогүй гэмээр асуулт асуух нь түүнийг ямар их баяртай байгааг илтгэнэ.

Жунин "түүнийг сэрэхээс өмнө гарна. Хэрвээ хамт унтаж байгаад сэрвэл буруугаар ойлгоно шүү дээ. Гэхдээ энэ олон зуун жилийн дараа түүнтэй хамт унтах гэж байгаадаа баяртай байна" гэсээр инээмсэглэлээ.

Сэүн ээж рүүгээ ширтэн инээмсэглэсээр "би ч гэсэн хамт унтмаар л байна. Дараа та хоёрыг бүр дотно болохоор л хамт унтахаас биш" хэмээн бага зэрэг санаа алдана.

Жунин Инбинийг өрөөндөө оруулаад гутал оймс, гадуур хүрмийг нь тайлан хөнжил нөмрүүллээ. Уг нь илүү тухтай унтуулна гэвэл хувцсыг нь тайлаад унтлагын хувцас өмсүүлмээр байв ч яг одоо бол Инбиний хувьд танихгүй шахам хүн тул хамаагүй хувийн орон зай руу нь халдахыг хүссэнгүй.

Инбинийг унтуулчихсан болохоор усанд орох гээд угаалын өрөө явахад Сэүн ээжийнхээ дэргэд суусаар үлдэв.

Дөнгөж төрөөд ээжийгээ алдсан өрөвдөлтэй хүү нь анх удаа ээжийгээ ийм ойроос ширтээд сууж байгаа нь Жуниныг маш ихээр баярлуулах боловч нөгөө талаар өөрийнх нь том алдаанаас болж ээжгүй өссөн хүүгээ өрөвдөн өөрийгөө буруутгана.

Эхнэр хүү хоёроо нүд салгахгүй ширтсээр угаалгын өрөө рүү орлоо.

=====================

Жуниныг усанд ороод гарч ирэхэд Сэүн унтаагүй байх бөгөөд ээжийгээ ширтэн инээмсэглэсээр "ээж. . . би Сэүн байна аа. Таны хүү Сэүн. Одоохондоо та намайг танихгүй ч гэсэн би тантай уулзсандаа маш их баяртай байна. . . хайртай шүү. . . ээж. . . ээжээ" хэмээн шивнэнэ.

Сэүн ээжийнхээ гараас атган "ээжээ" гэснээ

Хоолойгоо нарийсган "яасан бэ? миний хүү" хэмээн хэлээд

Эргээд хоолойгоо зүгээр болгон "зүгээр л ээжийгээ дуудмаар санагдаад. . . ээжээ. . . ээж"

Дахин нарийсгаад "ээж нь хүүгээ их санасан"

Эргээд зүгээр болгон "үгүй ээ би таныг илүү их санасан ээжээ" хэмээн ганцаараа ярин сууна.

Жунин хүүгээ харан инээмсэглэсээр түүний дэргэд очин "одоо явж амар даа, өглөө ээжийгээ сэрэхээр албан ёсоор танилцаарай" хэмээгээд толгойг нь илэхэд

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now