Бүгд сайн уу? KINGS3 бичигдэж байхад өөрийнхөө группд санал асуулга аваад Wonshim couple дуртай дургүй хүмүүс нь бараг л тэнцүү байсан ч Кёнсүүг зохиомол дүртэйгээр харах хүсэлтэй байгаа хүмүүс нь арай их байсан болохоор KINGS3-н гол дүрийн бүсгүйг ЛимЛим болгож байсан.
Гэвч Wonshim couple-д дуртай хүмүүс бас нэлээд их гомдол мэдүүлсэн байгаа хэхэ. Тэгээд энэ хоёрыг хамтад нь заавал өгүүллэгтэй оруулна гэж амласан болохоор энэ удаад оруулж байгаа юм шүү🤗
============================
65-р хэсэг:
Кёнсүүд тэврүүлэн зогсох бүсгүй гайхсан харагдах ч түүнийг түлхсэнгүй ямар ч хөдөлгөөнгүй зогсоно.
Кёнсүү "чамайг ямар удаан хайсан гээч, ингэж уулзах өдөр ирдэг юм байна. Би чамд хайртай. Одоо ч хайрласаар байгаа" хэмээн шивнээд нүүрээ хүзүүнд нь наав.
Нөгөө бүсгүй хэсэг чимээгүй зогсоод "у-уучлаарай өөрөө нэг л хүн андуураад байх шиг байна. Чи намайг хайрлаад байдаг гэтэл би чамайг танихгүй. Ийм зүйл байж болохгүй биз дээ?" гэж асуун Кёнсүүг зөөлөн түлхлээ.
Кёнсүү үнэхээр баяртай байсан болохоор бүсгүй рүү ширтсээр "хүн төрөлхтнийг үзэн яддаг, амьдралаас уйдсан миний эмэгтэй. Чамтайгаа ингэж уулзах гэж. Өнгөрсөнд хийж чадаагүй бүхнээ одоо хийж өгнө" хэмээсээр хацрыг нь илбэхэд
Бүсгүй хойш ухран "хүлээгээрэй бүр л биш болоод байна шүү. Нэгт гэвэл би бүх хүмүүст хайртай. Хоёрт би өөрийнхөө амийг бүхнээс илүү хайрладаг. Тэгээд ч одоо хүртэл би чамайг танихгүй байна" гэж хэлэн ухарсаар байв.
Кёнсүү инээмсэглэн "амь насаа хайрладаг, хүмүүст итгэж хайрладаг болж төрсөнд чинь баяртай байна. Энэ насныхаа амьдралаа хамгийн жаргалтай өнгөрөөх ёстой шүү" гэхэд
Нөгөө бүсгүй хүчээр инээсээр "бүр хачин санагдаж байна шүү. За за би явлаа" гэсээр цааш эргэлээ.
Кёнсүү сая л ухаан орсон мэт "х-хүлээгээрэй! нэр. . . нэрийг чинь мэдэж болох уу?? чамайг Юү Миёон гэдэггүй юм уу?" хэмээн асуулаа.
Нөгөө бүсгүй инээмсэглэн "Нам Жихён гэдэг. Бас энерги чинь өвөрмөц боловч муу энерги биш байсан болохоор би энэ удаад зүгээр өнгөрөөлөө шүү. Хүн андуурсан ч гэсэн бусдыг ингэж хамаагүй тэврэх чинь болохгүй зүйл" гэж хэлээд цааш явлаа.
DU LIEST GERADE
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanfictionТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .