Бодлын ертөнцөд яриа өрнөнө:
Инбинь юу ч дуугарахгүй чимээгүй суусаар аав нь маш их хилэгнэж байгаа нь харцнаас нь тод харагдана. Өвгөн бурхан тэр бүр тодруулаад байдаггүй ширүүн төрхийг гарган хөмсөг зангидан сууна. Энэ бүхнийг тоосон шинжгүй гөлрөн суух Инбинь хэвийн мэт харагдах боловч түүний сэтгэл зүрх аль хэдийн цөхрөлд орсон гэдгийг аав нь үг хэлээгүй байхад нь мэдэж байлаа.
Газрын бурхан "яагаад үрлээ идээгүй юм? ийм үед идэж гэртээ ир гэж хэлсэн биз дээ?" хэмээн намуухан өнгөөр хэлэх боловч цаана аа нэг зэмлэсэн санаа зовсон төрх илэрч байлаа.
Инбинь юм дуугарсангүй. . .
Газрын бурхан "Яг одоо үрлийг ид, буцаад ууландаа ир"
Инбинь бас л юм хэлсэнгүй чимээгүй суусаар.
Газрын бурхан "ИНБИНЬ!!" гэж анхааруулах мэт чанга хэлэхэд
Инбинь харцаа дээшлүүлэн аавтайгаа харц тулаад "яах гэж?" гэж богино асуултыг тавилаа.
Газрын бурхан "чи энгийн хүн шиг амьдрахыг хүссэн. Би чамд зөвшөөрсөн. Хааны ордонд очоод хангалттай удлаа. Энэ хугацаанд чи энгийн хүмүүсийн амьдралыг туулж үзлээ. Энгийн хүмүүсийн амьдрал ямар ээдрээтэй, өвчин зовлонтой, хорон муу үйлдлээр дүүрэн гэдгийг чи өөрийн нүдээр харлаа. Одоо буцах цаг нь болсон"
Инбинь "би буцахгүй ээ бас энэ үрэл чинь надад хэрэггүй" хэмээн аавынхаа өгсөн үрлийг түүнд буцааж өглөө.
Өвгөн бурхан бүр ихээр хилэгнэн "эвээр хэлж байхад буцаад ир. Үгүй бол Чусон улс маш их хохирол амсаж хэзээ ч туулж байгаагүй ган гачиг, өлсгөлөн ядуурал, өвчин зовлонд өртөх байх шүү" хэмээн ориллоо.
Инбинь ч бас ширүүн харан "ган болох юм бол өдөр шөнөгүй уйлж өгнө, өлсгөлөн болох юм бол би өөрөө ан хийж тэдэнд хүнс өгнө. Өвчин зовлон тарваас би өөрийн алтан үсээр эмчлэх болно" хэмээн зөрүүдлэх нь тэр.
Газрын бурхан "ИНБИНЬ!!"
Инбинь "ААВАА!!" хэмээн өөдөөс нь ориллоо.
Газрын бурхан улам бүр хилэгнэн "хаанаас болсон уу? чи түүнд дурлачихсан байна тийм үү? тэгээд л чамайг шаналгаж байгаа там шиг газарт үлдэхийг хүсэж байна. Тийм биз дээ?" хэмээн шүд зуусаар асуулаа.
Инбинь харьцангуй тайван харагдах ба "тийм ээ, би түүнд хайртай. Зүрх сэтгэлээ тэр чигт нь тэр хүнд өгчихсөн. Энэ миний эхний бөгөөд эцсийн хайр байх болно. Жунин л биш бол та надад юу ч амласан би татгалзах болно" хэмээн илт шийдэмгий хариуллаа.
CZYTASZ
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanfictionТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .