10. Жунин гэдэг юм уу?

5.9K 735 91
                                    

Инбиний нүд гэрэлтэн урд нь зогсох авхайг хөлөөс нь татан унагаад хормын дотор хүзүүг нь багалзуурдаж орхилоо.

Авхай сайн амьсгалж чадахгүй амь тэмцэх зуур, Инбиний харц ширүүсэн "Юү Миёон, чи яаж миний тухай мэдсэн юм? түрүүнд нүдний өнгө хувирахыг хараад мэдсэн байх боломжгүй. Чи бол энгийн хүн" хэмээн асуухад түүний гар улам чангарна.

Бүсгүй түүний гар доор тийчлэх агаад хүзүүн дээр нь байх гарыг авахуулах гэж тэмцэнэ. Инбинь бухимдсан бололтой гараа хэсэг чангалж байснаа гараа суллан хүзүүнээс нь авлаа.

Инбинь "бүх үнэнээ хэлсэн чинь дээр шүү! үгүй бол би уурлах байх. Савдаг ч гэсэн муу зүйл хийх боломжтой гэдгийг санаарай" хэмээн санууллаа.

Инбиний ордны ахлах авхай болох Юү Миёон гэх бүсгүй хэвийн байдалдаа орох гэж хэсэг ханиалгаж хоолойгоо даран суулаа.

Миёон Инбиний зүг муухай харсаар "ах чинь өгсөн юм" гэх богино өгүүлбэрийг унагаалаа.

Инбиний хөмсөг улам зангиран "ах гэнэ ээ? чи миний ахыг яаж мэддэг юм? аль ах?" гэх асуултуудыг ар араас нь тавилаа.

Миёон "хүмүүсийг үзэн яддаг мэдрэл муутай ах чинь" гэж хэлэхэд түүний нүд юу ч өгүүлэхгүй хий хоосон аж.

Инбинь Миёоны өгсөн зүйлийг гартаа атгасаар одоо ч эргэлзэж байгаа бололтой савтай зүйл рүү ширтэнэ.

Миёон дахин нэг зүйл шидэхэд энэ Инбиний ахын үргэлж биедээ авч явдаг жижиг хутга байлаа.

Миёон "чамайг надад итгэхгүй айх байх гэж ах чинь хэлсэн. Тиймээс баталгаа болгож үүнийг өгсөн юм. Зүгээр наадахаа уу, ойрд байнга хувираад байгаа чинь ямар нэг хортой зүйлээс болж байгаа гэж ах чинь хэлсэн. Тэр хорыг хайж байгаа болохоор одоохондоо хэн чамайг хорлоод байгааг мэдэхгүй. Тиймээс ядаж биеэ хамгаал гэж хэлүүлсэн. Наад уусмал чинь чиний биеийг эмчлэх ёстой гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй шүү" хэмээн бас л түрүүнийх шигээ өгүүлэмж үгүй хөндий хоосон харц гаргана.

Инбинь мэдээж эргэлзэх сэтгэл төрж байсан ч энгийн нэг бүсгүй ахынх нь хутгыг хулгайлах, эсвэл хүчээр авах ямар ч боломжгүй тул хутганд итгэн нөгөө уусмалыг уулаа.

Уусмал уусан даруйд тэр шууд л есөн сүүлт үнэг болчихлоо. Бас бие тэр чигтээ шатах мэт ихээр өвдөх бөгөөд яг л бие дотроос нь ямар нэг юм сугалаад авах мэт хүнд бөгөөд зовууртай байдалтай болон өвчиндөө шаналсандаа биеэ барих тэнхэлгүй болон ийш тийш хана, тавилга зэргийг мөргөнө.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Kde žijí příběhy. Začni objevovat