Шин хатан их хатны суудалд сууснаас хойш дураараа олон зарлиг гаргах болов. Түүний нэг нь бага хатдыг өглөө бүр их хатны өргөөнд цуглан мэнд мэдэхээс гадна мэдлэг боловсролоо зузаатган судар уншин суух ёстой хэмээн тушаалаа.
Мэдээж энэ судар унших нь гол биш бага хатдыг өргөөндөө уяж, чилээх гэсэн арга байлаа. Мөн хатан эх байхгүй тул их хатан түүнийг ордонд ойр ойрхон цайны ёслол хийнэ хэмээв.
Мөн хүндээр өвдөж шаналаагүй л бол их хатны буулгасан тушаалыг өдөр бүр биелүүлэх ёстой ба зарим тохиолдолд оройн цагаар уулзан зөвлөх ажилтай тул заавал ирж байхыг зарлигдсан байлаа.
Шин хатан их хатан болоод хагас сар л болж байгаа хэрнээ хатдын өргөө үнэхээр олон шинэ дүрэм журамтай болсон байв.
Өөр нэг дүрэм нь өглөөд их хатан хаанд бараалхаж дууссаны дараа бусад бага хатад хаанд бараалхах ёстой ба бага хатад хүртэл өөрсдийн хэргэм зэргийн дарааллаар хаанд бараалхах ёстой. Эрт орой ирсэн нь хамаагүй өөрөөс нь өндөр хэргэмтэй хатан, хаан эзэн эсвэл их хатанд өөрт нь бараалхаагүй байгаа бол хүлээж байгаад өөрийн ээлж болоход бараалхах ёстой гэх мэтээр олон жижиг ядаргаатай гэмээр дүрэм журам гаргалаа.
Хэдий олон дүрэм журам гаргасан ч бүгд их хатны эрх мэдлийн хүрээнд хийж болох зүйлс тул хаан эзэн болон сайд ноёдын зүгээс нөлөөлж үгүйсгэж чадахгүй зүйлс байв.
===============================
Сүүлийн хоёр өдөр Инбиньд үнэхээр бухимдмаар зүйл болж байгаа нь их хатны өргөөнд эрт очих юм бол өөрөөс нь хэргэм дээгүүр хатад буюу И болон Мин хатныг бараалхаж дуусах хүртэл их хатны өргөөний гадаа хүлээх ёстой. Гэвч их хатан хэргээр хатдыг өргөөндөө уяж Инбинийг олон цагаар гадаа зогсоож байв.
Олон цаг хүлээхгүй гэсэндээ өргөөндөө сууж байгаад оройтож бараалхах юм бол бусад хатадтай аль хэдийн уулзаад гаргасан байдаг тул бас л дүрмээ зөрчсөн, их хатныг үл хүндэтгэсэн хэмээн зэмлүүлнэ.
Зөрчиж болохгүй дүрэм гэгдэх энэ шинэ дүрэм үнэхээр бухимдуулж байлаа.
Өнөөдөр өглөө ч бас хэрхэн очихоо бодон сууна. Яах ч аргагүй очиж бараалхах ёстой болохоор их хатны өргөө рүү явлаа.
Инбинийг очиход бас л И хатан байгаа гэх нэрийдлээр дотогш оруулсангүй. Одоо дөнгөж И хатан бараалхаж байгаа гэхээр нэлээд удах нь ойлгомжтой. И хатны дараа Мин хатан бараалхаж дуусахыг хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр бас л өдөр болтол их хатны өргөөний гадаа зогсох ёстой болж байна.
DU LIEST GERADE
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanfictionТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .