89. Хилэгнэхгүй...

4.3K 803 133
                                    

Газрын бурхны лагшин чилээрхүү байгаа. Гэвч өөрийн хайртай охиныг хүний ертөнцөд дахин төрснийг мэдсэн.

Орондоо асруулан хэвтэх газрын бурхан "Инбинь сайн байгаа юу? нэг л санаа зовоод байна" гэж хэлэхэд түүний өргөөнд байсан хөвгүүд нь бүгд сандарсан бололтой хачин царайлна.

Бэкхёны хувьд Жунины галзуурлыг нуухын тулд сүүлийн хэд хоног аавынхаа далдын мэлмийг хаах гэж оролдож байгаа болохоор дотоод хүч энерги нь нэлээд шавхагдаад байгаа нь энэ.

Тэр бага зэрэг ядарсан харагдах ч ааваасаа харцаа үл салгана.

Энэ дундаас хамгийн түрүүнд ухаан орсон хүн нь Минсок байсан тул зүгээр мэт инээмсэглээд "тэр сайн байгаа. Одоо нөхөр хүү хоёртойгоо хамт амьдарч байгаа болохоор санаа зовох зүйлгүй дээ" хэмээлээ.

Газрын бурхан хөнгөн санаа алдаад "охиноо маш их санасан байна. Болдог бол яг одоо ч хамаагүй очоод уулзах юмсан" гэхэд

Чанёол худлаа чанга инээсээр "та одоо биеэ тэнхрүүлэхээ л бод. Охинтойгоо ийм байдалтай уулзах гэсэн юм уу? тэгээд ч Инбинь энгийн хүн болж төрсөн тэр тусмаа ид шид, далдын ертөнцөд огт итгэдэггүй хатуу үзэлтэй болсон байна лээ. Тийм ч амар бүгдийг хүлээн зөвшөөрч бидэнтэй уулзахгүй байх"

Кёнсүү "тийм шүү. Жунин Инбинь хоёрын харилцаа одоо л эхэлж байгаа. Тийм болохоор та тэдэнд цаг өгсөн нь дээр. Инбиньд үнэнийг хэлэх хүртэл хугацаа хэрэгтэй"

Жундэ "ингэхэд та яагаад биднийг цуглуулсан юм?" гэж асуухад

Газрын бурхан "та нарыг ойрд хүний ертөнцийг самнаад нэг зүйл хайгаад байгаа гэж сонссон юу хайгаад байгаа юм? юу болоод энэ олон савдаг зэрэг хайдаг билээ?" хэмээн асуухад бүгд чамгүй сандарсан харагдана.

Боломжийн хариулт олсон хүн байгаагүй тул өрөө хэсэгтээ чимээгүй болов.

Газрын бурхан "хүний ертөнцөд асуудал гараа юу?" хэмээн дахин асуулаа.

Энэ удаад Бэкхён ам нээв.

"үгүй дээ том асуудал гараагүй. Бид хоорондоо наадгай зохиосон юм. Хүн бүр нэг нэг эрдэнэ хүний ертөнцөд нуусан. Хэн олон эрдэнэ олж чадсан хүн ялагч болж бид тэнгэрийн оронд байдаг гэрэлт тамгаа өгнө" хэмээхэд

Бүгд амыг нь дагуулан "тийм ээ, тийм шүү" хэмээн хариуллаа.

Газрын бурхан үл ялиг инээвхийлээд "хэдэн настай болоод одоо хүртэл хүүхэд зангаа тавихгүй тоглоом наадгай хийж явдаг байна аа. Ойрд яагаад ч юм сэтгэл эмзэглээд санаа зовоод байсан болохоор муу зүйл болж гэж бодож байлаа. Ашгүй асуудал гараагүй бол сайн байна. Ойрд миний далдын мэлмий булингартаж ертөнцийн хэрэг явдлыг харж чадахгүй байгаа. Тиймээс та нарыг цуглуулж асуусан юм. Том асуудал биш байгаад санаа амарлаа"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now