3. Сургах болно

6.4K 709 97
                                    

Хааныг босож ирэхэд Инбинь эргэн тойрноо ажиглан сууна. Тэр мэдээж хаана байгаагаа мэдэх тул балмагдах эсвэл айсан шинж огт илэрсэнгүй.

Хааны өргөөг инээмсэглэн ширтэх бүсгүйг хаан харан инээмсэглээд "ашгүй сэргэлээ" гэх богино өгүүлбэрийг унагаад амжив.

Инбинь хааныг тоосон шинжгүй, ордны эд хэрэглэл, дотор нь байгаа хүмүүсийг сонжин харна. Энгийн хүмүүсийн амьдардаг тосгонд нэлээд хэд очиж үзсэн ч мэдээж хааны ордон гэдэг тэнгэр газар шиг өөр зүйл. Гоё тансгийн дээр ордны өрөөнд байгаа юм бүхэн түүний анхаарлыг татна.

Хааныг үл тоон ийш тийш ширтэх бүсгүйд хандан хааны шадар ахайтан Чой "юугаа хийгээд байгаа юм? хаан эзний өмнө байж ёсгүй аашлаад, түүнд хүндэтгэл үзүүлж мөргөөч" хэмээн чанга дуугаар зандарлаа.

Ахайтны дуугаар ухаан орсон Инбинь хааны өмнө хурдхан мөргөв. Гэхдээ тэр айж эмээсэн биш харин сониучхан дэггүй инээмсэглэл тодруулах бөгөөд доош тонгойсон хирнээ харц нь дээшлэн хааныг ширтэх аж.

Чой ахайтан "муу дорд эм, хааны гэгээн мэлмий рүү эрээ цээргүй ширтэнэ гэнэ ээ? хаана байгаагаа мэдэж байна уу чи!" хэмээн дахин нэг зандрахад Инбинь доош бөхийсөн тэргүүнээ дээш өргөлөө.

Чой ахайтан "хараад байгаарай, улам эрээ цээргүй аашилж байх шив" гэхэд

Хаан гараа өргөн ахайтанд дуугүй байхыг сануулаад "тэр мэдээж гайхсан байх. Чой ахайтан үгээ азна" хэмээлээ.

Инбиний сониуч нүд одоо ч хааныг үл тоон ийш тийш гүйх бөгөөд ордон түүнд их л сонирхолтой байгаа бололтой.

Тэнгэр дээд эзэн хааныг ингэтэл нь үл тоох бүсгүй амьд яваа насандаа хэн ч хараагүй биз. Хаан эзэн үүнийг гайхахын зэрэгцээ бүсгүйг сонжих мэт дагуулан харна.

Жунин "бүсгүйн нэр алдар хэн билээ? яагаад аюултай араатан дүүрэн байдаг зэрлэг ойд ганцаараа хэвтэж байдаг билээ?" хэмээн асуулаа.

Инбинь "Инбинь гэдэг. Ойд зүгээр л төөрчихсөн юм" гээд хэлчихлээ. Мэдээж уулын савдаг, сархад зооглосон гэж болохгүй шүү дээ.

Жунин "Инбинь. . . сайхан нэр байна. Нийслэлд амьдардаг уу? Овог чинь?? эцгийн алдар хэн билээ?"

Инбиньд хэлэх үг байгаагүй тул хэсэг чимээгүй суугаад энгийн хүмүүст заавал овог гэдэг зүйл байдгийг санан хамгийн түрүүнд толгойд буусан овгоо хэлчихлээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now