68. Юун залуу вэ?

4.5K 742 108
                                    

Инбинь Жихён хоёр Жихёны гэрээс гараад явж байтал учиргүй яаран гүйж байсан залуу Жихёныг мөрлөж унагаачхаад "УУЧЛААРАЙ" хэмээн орилсоор шууд яваад өглөө.

Инбинь "ЯДАЖ БОСГОЖ ӨГӨХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ? ЭНЭ ЭРЧҮҮД ЧИНЬ БҮГД ЯАЧИХСАН ЮМ БЭ?" хэмээн орилсоор эргээд харахад өөр нэг залуу Жихёны хажууд сууж байлаа.

Залуу "зүгээр үү? би танд туслах уу?" хэмээн зөөлөн инээмсэглэв.

Жихён бага зэрэг ярвайсаар "зүгээр дээ, азаар шалбархай ч алга" гэсээр нөгөө залуу руу харан нүд нь байдгаараа томорлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жихён бага зэрэг ярвайсаар "зүгээр дээ, азаар шалбархай ч алга" гэсээр нөгөө залуу руу харан нүд нь байдгаараа томорлоо.

"т-та чинь??" гэсээр уулга алдахад

Залуу "тийм ээ, дээр таныг тэвэрдэг хүн" гэсээр түүнийг түшин босголоо.

Жихён "хүнтэй андуурчих шиг болсон. Нөгөө хүнээ олсон уу?" хэмээн инээмсэглэхэд

Залуу "т-тийм ээ андуураад. Дахиж таарсандаа баяртай байна. Нээрээ тэр үед нэрээ ч хэлээгүй байна лээ. Намайг Ду Кёнсүү гэдэг" хэмээн гараа сунгалаа.

Жихён инээмсэглэн "танилцсандаа таатай байна" хэмээн гараас нь барив.

Инбинь "юу вэ? энэ нөгөө гаж донтон юм уу?"

Кёнсүү "гаж донтон??? И-Инбинь" гэсээр Инбинийг сая л харав бололтой нүд салгахгүй ширтэнэ.

Инбинь "юу вэ? чи миний нэрийг яаж мэддэг юм?" гэсээр хөмсөг зангидахад

Кёнсүү юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзээд "н-нөгөө Ким захирлыг мэднэ биз дээ? б-би найз нь байгаа юм" гэж бага зэрэг гацаж үгээ зөөсөөр хэлэхэд

Инбинь "Ким Жунин уу?"

Кёнсүү "тийм ээ"

Жихён "хөөх, та чинь Ким захирлын найз байсан хэрэг үү? хорвоо үнэхээр жижиг юмаа" хэмээн уулга алдлаа.

Кёнсүү "тийм ээ, үнэхээр жижиг юм"

Инбинь хачин харсаар "Жунины найз байлаа ч намайг яаж мэддэг юм? Тэгээд ч Жунин бид хоёр тийм ч сайн танил биш" хэмээн асуулаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now