76. Согтуу хүү

4.8K 820 156
                                    

Жунин Инбинийг олон газар ажиллаж ядарч байгааг харах хүсэлгүй байсан болохоор түүний ажилладаг хоёр газартай тохиролцон халуулаад амжив.

Өнөөдөр Инбинь хоёр ч ажлаасаа зэрэг шахуу халагдсан болохоор гэртээ нэлээд урвайсан байдалтай ирлээ.

Жунин юу болсныг мэдэж байгаа тул түүнтэй ярилцахаар өрөөнд нь очлоо.

Жунин "бууж хоолоо идэхгүй юм уу?"

Инбинь дуу султай "өлсөхгүй байна" гэсэн хариулт өглөө.

Жунин түүний хажууд суугаад "ямар нэг муу зүйл болоо юу? царай чинь-"

Инбинь "зүгээр дээ, сүртэй зүйл биш"

Жунин "одоо бид хамтран амьдрагчид шүү дээ. Яагаад зүгээр ярилцаж болохгүй гэж?"

Инбинь санаа алдсаар Жунин руу харан "үнэндээ би халагдсан. . . хоёр ч ажлаасаа"

Жунин "магадгүй чамд хэсэг ч болов амрах хугацаа өгөгдсөн байх" гэхэд

Инбинь "би амраад байвал өр өө яаж төлөх болж байна аа? миний өр-"

Жунин "би өнөө маргаашгүй өг гэж нэхээд байгаа биш дээ, зүгээр л тайван амьдрах хэрэгтэй. Битгий өөрийгөө хүчилж зовоо"

Инбинь "гэхдээ л ганц ажил хийх юм бол би зуун жил ажиллаад ч чамаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй"

Жунин инээмсэглэн "зүгээр дээ, би зуун жил хүлээж чадна" гэхэд

Инбинь үл ялиг инээгээд "Сэүн та хоёр хачин зүйл ярихдаа мэргэжлийн хүмүүс юмаа" гэсээр толгой сэгсэрнэ.

Жунин "амьдралд хааяа урсгалаар нь тайван хөвөх ёстой үе байдаг юм. Тиймээс дараагийн боломж нээгдэх хүртэл нэг ажиллаа хийгээд өөртөө хэт их ачаалал өгөхгүй тайван амьдраад үз"

Инбинь "за. . . .гэхдээ би заавал шинэ ажил хайгаад олчих болохоор-"

Жунин түүний уруул дээр гараа тавиад "зүгээр л хэсэг хугацаанд нэг ажиллаа хийгээд амьдраад үз" гэв.

Инбинь энэ удаад юм хэлсэнгүй санаа алдсаар толгой дохилоо.

Жунин "сэтгэл гутралд орсон хатагтай гуай хурдан бууж хоолоо ид. Хэдэн ч ажлаас халагдсан бай хоолоо хасах шалтгаан болохгүй шүү" гэсээр Инбинийг татан босгоход

Инбинь инээмсэглэсээр "ойлголоо би хувцсаа солиод ирье" гэсээр хувцасны өрөө рүүгээ орлоо.

==========================

Хоёр хоногийн дараа:

Жунин ажилдаа явах гэж байгаа бололтой гоёмсог хослол өмсчихсөн орж ирэв.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now