12. Бага хатан

6.5K 815 160
                                    

Өнөөдөр хатан эхийн мэндэлсэн өдөр бөгөөд хатан эх жил бүрийн насны баяраа өөрийн үргэлж очиж мөргөдөг уулын сүмд хийдэг заншилтай.

Энэ өдөр хаан хатад, сайд ноёд гээд Чусон улсын тэргүүн дээд бүх хүмүүс сүм рүү очдог бөгөөд. Сүмийн гадаах их талбайд тусгайлан ширээ засаж зоог барьж. Бас энэ өдөр л хааны хатад бүжиг наадгай хийдэг бөгөөд хатан эхэд тусгайлан зориулж, дуу шүлэг, хөгжим бүжгийг үзүүлдэг уламжлалтай.

Уламжлал ёсоор хааны их цуваа сүмийн зүг хөдөллөө. Хааны цувааг тосон ард иргэд олноор цугларсан байх бөгөөд бүгд хаан эзэн болон хатдад хүндлэл үзүүлэн тэргүүнээ газарт хүргэн мөргөсөөр үднэ.

Ийм цуваа, ийм зүйлийг өмнө нь харж байгаагүй Инбинь их л сонирхсон байдалтай эргэн тойрноо харан явна.

Сүм ордноос тийм ч хол биш тул хоёр цаг орчим яваад баяр болох газартаа ирлээ. Хэд хоногийн өмнө түрүүлэн явсан ордны ажилчид аль хэдийн ширээ баярын идээ будааг засаж бүх зүйлсийг бэлэн болгосон байлаа.

Сүмийн урдах өндөр шаттай хэсэг дээр урт ширээ зассан байх бөгөөд ширээний ард хааны сэнтий болон хатан эхийн сэнтий, хатдын суух ёстой суудлуудыг ч бүгдийг нарийвчлан бэлджээ.

Талбайн хоёр талаар сайд ноёд, гадаад улсын зочид болон улсын жанжин баатрууд эгнэн сууна.

Зочид байраа эзэлсний дараагаар хааны сүйх орж ирэн түүний араас хатан эх, их хатан, бага хатдын сүйх ар араасаа цувран орж ирж. Ширээнд хүргэх шатны өмнө зогсон бүгд суудал руугаа явна.

Бүх хүмүүс байраа эзэлсэн ч хааны ширээнд Хатан эх, их хатан болон бага хатдын л суудал байх бөгөөд бүгд сэнтийдээ заларсан байлаа.

Жунин бага зэрэг хөмсөг зангидан "Пак татварын суудал хаана байна??" гэж асуухад

Баярыг зохион байгуулж байгаа сайд сандарсан янзтай бөхийгөөд "дээдсээ т-тэр нөгөө-" гэхтэй зэрэгцэн

Хатан эх "өнөөдөр миний насны ой болж байна. Тиймээс ээж нь өөрийнхөө хүслээр ширээг засуулсан юм. Энэ хүндэт ширээнд хааны албан ёсны хатад суух нь зүйтэй байх гэж үзээд Пак татварт тэр доор сайд нарын дэргэд ширээ бэлдсэн байгаа" хэмээн инээмсэглэлээ.

Жунины харц илт тавгүй болоод "ээж танд өчсөн сэтгэлийн үгсийн дараа бага ч гэсэн зүйл ойлгосон гэж найдсан юмсан. Гэтэл заавал нэг хатныг минь ялгаж эвгүй байдалд оруулах хэрэгтэй байсан гэж үү? мөхөс хүүд нь их таагүй байна. Би аль ч хатнаа дорд үздэггүй" хэмээн илт дургүйцсэн үг унагаалаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Wo Geschichten leben. Entdecke jetzt