Жунин том алчуур аван бэлхүүсээрээ уян хаалга руу очлоо. Үнэхээр түгжсэн байв. Гэхдээ энэ энгийн түгжээ биш шид хэрэглэсэн гэдгийг хаалга руу ойртох мөчид л мэдсэн юм.
Тэгэхээр хэргийн эзэн ойлгомжтой. Сэүний хийсэн хэрэг гэсэн үг. Гэвч энэ шидэт цоожийг тийм ч амар тайлахгүй. Ялангуяа сүүлээ гаргаж ирэхгүйгээр хийж чадахгүй тул Жунин яаж ч чадахгүй байдалд орчих нь тэр.
Сэүн ямар нэг амьтан болж хувирдаггүй гэвч тэр маш ховор хүчирхэг галтай. Луугын гал буюу хорвоо ертөнцөд цор ганц байдаг гал. Бас ийм галтай савдаг хэдэн мянган жилд ганц төрдөг тул түүний хүч үнэхээр тоглоом биш.
Савдаг боловч бурхдын зэрэглэлийн хүчтэй гэсэн үг. Тиймээс түүний хийсэн энгийн шид хүртэл бусад савдгийн хувьд хүндхэн даваа болдог. Есөн сүүлт үнэг хүчирхэг боловч бас л хүч дутна. Тиймээс энэ шидэт цоожийг тайлахын тулд Жунин үнэг болж хувирах, бүр болохгүй бол ядаж л сүүлээ ил гаргах ёстой. Тэгж байж л шидэт цоожийг тайлж чадна.
========================
Инбинь "одоо тэгээд яах уу? би утсаа өрөөндөө үлдээчихсэн. Чи мэдээж аваагүй байх" хэмээн санаа зовсон байдалтай харна.
Жунин үл ялиг санаа алдаад "харин тийм ээ, гарах талаар бодож л байна. Яахаа мэдэхгүй байна" гэхэд
Инбинь "ойлголоо" гэсээр санаа алдан доош харснаа ичсэн бололтой шууд буруу харчихлаа.
Жунин яагаад тэгснийг нь ойлгосон тул "уучлаарай, би гаж донтон биш шүү. Зүгээр л ийм зүйл хийгээгүй маш их удсан юм. Бас чи үнэхээр үзэсгэлэнтэй, тэгээд миний эхнэр болох гэж байгаа болохоор бие минь миний үгэнд орохгүй байна. Уучлаарай..." гэсээр Инбинээс холдон суулаа.
Инбинь юм хэлсэнгүй чимээгүй сууна. Жунин ч бас хангалттай эвгүй байдалд орсон болохоор хачин царайлсаар чимээгүй суусаар. . .
Тэдний энэ байдал нэлээд удаан үргэлжилсэн ч Жунины найз огт тайвширсангүй. Харин ч улам ихээр Инбинийг хүсэх шиг. Сэтгэл дотроо өөртэйгөө тэмцэлдэж байх зуур Инбинь яаж гарах талаар бодож байгаа бололтой өрөөг эргүүлж тойруулан харна.
Жунины найз улам чинэрч өвтгөж эхэлсэн тул Жунинд өөр сонголт байсангүй.
Жунин "Инбинь"
Инбинь "яасан?" гэсээр дээш харлаа.
Жунин шийдэмгий гэх ч нь түүний өмнө очоод дээш татан босгоход Инбинь гайхаж, сандарсан байдалтай том харна.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanficТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .