18. Пак авхай

5.9K 785 112
                                    

Өчигдөр арван тавны сар гарсан шөнө байсан болохоор Инбинь өөрийн ууландаа очиж эргэж хамгаалах ёстой газруудаа эргээд ирсэн. Шөнөжин уулаар явж эргэж тойрох ёстой газруудад хяналт тавиад ирсэн тул унтах боломж үл олдон нүд нь анилдах боловч өөрийн хатан хүний үүргийг гүйцэтгэж хаан болон бусад хатдад бараалхах ёстой.

Өглөөний зоогоо барихдаа байдгаараа эвшээсээр нойрмог суугаа Инбинийг ахайтан авхай нар гайхсан янзтай харна. Миёоноос бусад нь Инбинийг ордноос гарсан гэдгийг мэдэхгүй тул гайхах нь аргагүй биз.

Өглөөний нойрмог байдлаа дарах гэж хүйтэн усаар нүүрээ угаагаад хааны өргөө рүү явлаа.

==========================

Хааны өргөө:

"Пак хатан бараалхаж байна" хэмээн хааны тайган мэдэгдэхэд хаан эзэн зөвшөөрөл олгов.

Инбинийг дотогш ороход хаан ганцаараа биш нэг ноёнтой хамт сууна. Төрийн ёслолын хувцас бус язгууртан ханбуг өмссөн залуу ноён.

Инбинь нөгөө ноён руу нэг том харснаа харцаа доошлуулан "Эзэн хаан амгалан уу?" гэсээр ёсоллоо.

Хаан инээмсэглэн "амгалаан, Пак хатан амгалан морилж байна уу?"

Инбинь "тийм ээ дээдсээ" хэмээн бага зэрэг толгой бөхийгөөд доош суулаа.

Нөгөө залуу ноён "эрхэм хатан амгалан уу?" гэсээр Инбиний өмнө ёслон мөргөлөө.

Хаан "Энэ бол төрийн гавьяат сайд Ким Минсок миний хамгийн итгэлт сайд байгаа юм" хэмээн танилцууллаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаан "Энэ бол төрийн гавьяат сайд Ким Минсок миний хамгийн итгэлт сайд байгаа юм" хэмээн танилцууллаа.

Инбинь "таатай байна" хэмээн бага зэрэг инээмсэглэлээ.

Хаан эзэнтэй өдөр бүр хүүрнэдэг энгийн яриаг ярилцаад өргөөнөөс гарахад Ким сайд ч бас өргөөнөөс гарлаа.

=========================

Өргөөний гадаа:

Инбинь Ким ноёноос асуух зүйл байна хэмээгээд өөрийн дагалдан явах хүмүүсээс бүр хойно тэднээс хол явахыг тушаалаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now