И хатнаар тоглоод нэлээд хэд хонолоо. Гэмт хүн болох болохгүй зүйл хийж өөрийгөө улам барьж өгдөг шиг л өдөр ирэх тусам өөрийгөө гэмтэй гэдгийг батлах мэт хачин үйлдэл хийсээр. Бас сүнс чөтгөрөөс айх айдас нь ч дэндүү их бололтой Инбинийг бараг хөдлөөгүй байхад л И хатан хангалттай их айсан байлаа.
Инбинийг олон үгээр дайнч дээрэлхэх бус Инбинийг харахаараа л Миёоны сүнс дагаад явж байгаа гэж боддог бололтой харц буруулан зугтах шахан одно. Цээртэй ханбугыг олон ширхэг хийлгэж хилийн тосгоны бүсгүйчүүд рүү явуулсан гэдгийг Инбинь ч мэдээд авсан байлаа.
Дахиад илүү бодитой айлгах юм бол зүрх нь хаагдах юм шиг санагдсан тул Инбинь түүнийг оролдохгүй байгаа.
Одоохондоо И хатан айдастайгаа тэмцэн амьд байх нь ашигтай. Түүний хүртэх ёстой шийтгэлийг хаан эзний дэргэд мөн одоогийн шинэ их хатны хамтаар эдлүүлж хийсэн нүгэл бүрд нь хариу өгөх ёстой тул Инбинь аль болох тайван хүлээсээр.
===================================
Өргөөндөө бачуураад бас Миёоныг санагалзаад байсан тул өргөөний шадар ахайтандаа хэлэн ямар нэг хүн дагуулахгүйгээр зүгээр л ганцаараа алхахаар шийдсэн байв. Өмнө нь Миёоныг дагуулан алхдаг байсан сан. Тэр үргэлж хүмүүсийг, энэ ертөнцийг үзэн яддаг. Бүх хүмүүс муухай гэж ярьдаг байсан ч түүний хоосон мэт өгүүлэмжгүй харц нь заримдаа хорвоо ертөнцийг хамгийн ихээр хайрлаж, хэний ч анзаараагүй нарийн зүйлсийг ажигладаг хүн шиг санагддаг байсан сан.
Инбинь түүний тухай бодох бүрд хамгаалж чадаагүй дээ, тэр өдөр арай эрт ирэх минь яав хэмээн өөрийгөө буруутган боддог билээ. Цусан төрөл биш боловч гэр бүл шиг нь болсон тэр нэгэн бүсгүй дэндүү залуугаараа бас дэндүү шударга бусаад нас нөхцсөн нь Инбиний сэтгэлд тийм ч амар анихгүй том шарх, том гэмшил үлдээсэн юм.
Хааяа нэгхэн наргиа мэт ёжтой үг хэлдэг Миёон яриа, өгдөг зөвлөгөө зэргийг бодон алхаж байтал "Инбинь" гэж дуудах сонсогдлоо.
Эргэж харвал Кёнсүү ирсэн байв.
JE LEEST
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanfictieТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .