Хааны хөмсөг зангиран "юу яриад байгаа юм? яахаараа Пак хатан хоригдох болдог билээ? хатан эхийн цуваа хөдлөөгүй хэрэг үү?" гэж гайхан басхүү ууртай асуулаа.
Шүүх яамны сайд "өршөөгөөрэй дээдсээ, гэхдээ сүмд эргээд очих ёстой байх, хатан эх Пак хатнаас ял асуухаас нааш цуваагаа хөдөлгөхгүй гээд суучихсан" гэх нь тэр.
Хаан мэдээж гайхаж байсан ч асуудлыг шийдэх ёстой тул цуваагаа эргүүлэн сүм рүү хөдөллөө.
Энэ бүхнийг ойлгохгүй байгаа Инбинь сандарсан янзтай нүд нь бүлтгэнэсээр "ю-юу болоод байна аа? яагаад намайг хорих гээд байгаа юм?" гэж асуулаа.
Жунин "зүгээр дээ, чи буруу зүйл хийгээгүй шүү дээ, ээж ямар нэг зүйл буруу ойлгосон байх" гэсээр тайвшруулах мэт гараас нь атгалаа.
Хааны цуваа сүмээс холдож амжаагүй байсан тул төд удалгүй сүмд эргэн ирлээ. Бүх хатад сүйхнээсээ буун сүмийн төв талбайд түр сууж байх бөгөөд хатан эх талбайн хоймор хэсэгт сууж байгаа харагдлаа. Мөн өнгөрсөн шөнө Инбиний өргөөний гадаа байсан ахайтан авхай шивэгчин нарыг бүгдийг нь сөхрүүлэн суулгасан байв.
Жунин "юу болж байгаа чинь энэ үү? яагаад шинэхэн залсан хатныг минь хорих гээд байдаг билээ? ээж таны хийх үйлдэл бүр л хачин болоод байх юм" гэж асуухад
Хатан эх хөмсөг зангидсаар "дэмий хэргээр хааны цувааг зогсоож зүрхэлнэ гэж үү? хааны удамд гарч байгаагүй шившигт хэрэг болоод нүүр хийх газаргүй болсондоо энэ сүмээс явахаасаа өмнө хэргийг шийдэж Пак бага хатныг цаазлахаар зэхээд байна" гэх нь тэр.
Цаазлах гэдэг үг хаан Инбинь хоёрыг хангалттай цочирдуулсан тул тэдний нүд зэрэг шахуу томрон хатан эхийн зүг харлаа.
Хааны хөмсөг гүн зангирсан байх агаад "юугаа яриад байгаа юм? юун цаазлах??? юун шившигт хэрэг вэ? хатан ээжээ!" гэж ууртай өндөр дуугаар зандрах мэт асуулаа.
Хатан эх хажуудаа зогсох сүмийн их багш руу харан "юу харснаа өч" хэмээн тушаалаа.
Сүмийн их багш "мөхөс би ходоод өвдөх өвчтэй тул шөнө бие чилээрхэн нойр хулжаад сүмээр алхаж цаг нөхцөөж байсан билээ. Гэтэл Пак хатны өргөө рүү залуу эр орж байгааг харсан. Хааны өмсгөл биш боловч язгууртан хүний тансаг өмсгөл байх шиг байсан. Гадаа харанхуй бас өргөөний гадаа байгаа авхайтан авхай нар чимээгүй байсан тул хаан эзнийг хатан дээрээ заларч байна гэж бодсон юм. Ордноос гадуур байгаа тул энгийн ханбуг өмссөн байна гэж бодсон хэрэг л дээ. Тэгээд л мөхөс би холоос хараад өнгөрсөн. Гэтэл өглөө мөргөлийн цаг болж төв сүм рүү явж байгаад Пак хатны өргөөний хажуугаар гартал өчигдөр орсон залуу эр гарч байгааг харсан юм. Өглөө болж үүр цайсан тул мөхөс би царай зүсийг нь харсан билээ. Гэтэл хаан эзэн бус огт зүс үзээгүй залуухан царайлаг эр байсан. Бас сайн ажиглахад хаан танаас нуруу намхан боловч харц ширүүн, төрх байдал алхаа гишгээг нь харахад язгууртан хүн шиг л байсан" хэмээн өчлөө.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌
FanficТаван охинтой эзэн хаан, хүү төрүүлсэн хатнаа шууд их хатанд өргөмжилнө хэмээн зарлиг буулгалаа. . . КайБинь цуврал үргэлжилсээр. . .