"Намайг нэрээр минь дуудаач"
"D.. Daddy..."
"Сайн байна babygirl. Дуулгавартай байсан болохоор чамайг шагнах болно"
—————————————
"Жонгүка ахиад нөгөө балай юмаа үзээд байгаа юму? Гаж юмаа яахаараа ийм хэрцгий юм үзэж суудаг юм?"
Юнги хён яг л өмнөх шигээ өрөөнд минь дайрч орж ирэн компьютер дээр минь гарах киног үзэн толгой сэгсэрнэ.
" Та үз л дээ тийм ч муу биш шүү"
Намайг тоомжиргүй нь аргагүй ийн хэлэх үед тэр нүүрээ үрчийлгэн толгойгоо сэгсэрлээ.
" Ханна намайг ийм аймар юм үзэж байгааг мэдвэл би шууд л хаягдана биз. Хичээлийн цаг чинь боллоо наад балай юмаа унтраагаад гараад ир"
Түүнийг ингэж хэлэхэд сая л нэг цагруу харан хар хурдаараа хувцсаллаа. Би энгийн л нэг оюутан. Гэвч би бусад шиг нэгэн хэвийн харилцааг тэвчиж чаддаггүй юм.
Хэтэрхий уйтгартай бас энгийн байдал намайг залхааж дуусдаг.
" Сайн уу Жонгүка "
" Сайн уу? "
" Сайхан харагдаж байна шүү"
"Чи ч бас"
"Хамт хооллох уу?"
"Тэгье"
Бусдын нүдээр би сургуульдаа алдартай халуухан залуу. Гэвч надад маш том нууц байдаг. Нууц гэх буруу ч байж мэднэ. Хүмүүс л анзааргагүй байгаа юм.
Би babyboy - той болхыг хүсдэг.
Хүслийг минь биелүүлж дуулгавартай байж зөвхөн минийх байж чадах тийм нэгэнийг хайсаар ирсэн.
Эцэст нь би олсон. Надад төгс тохирох тэр нэгнийг.
"Сайн уу?"
"Өө Жонгүк сайн уу?"
Ким Тэхён
Халуухан... Царайлаг... Сурлагатай... Дуулгавартай...
Яг миний babyboy болоход тохирох нэгэн. Дээд ангийн ах минь ч гэлээ би түүнийг намайг Daddy гэж дуудаад өмнө минь сөгдөөсэй гэж хүсч байна.
"Би чамайг хүлээсээр л байгаа шүү хонгор минь"
Түүнд ойртон шивнэх үед тэр байдгаараа сандар намайг түлхлээ.
"Галзуу новш минь би чамд үгүй гэж тов тодорхой хэлсэн санагдаад байх юм!"
Тиймээ би түүнээс babyboy минь болооч гээд асуучихсан. Гэтэл тэр огтхон ч эргэлзэлгүй үгүй гэсэн. Гэхдээ надад түүний үгүй гэх намайг түлхэх огтхон ч хамаагүй.
"Хонгор минь дээ. Би чамайг зөвшөөртөл асууна гэж хэлсэн санагдах юм "
Тэр айсан байртай эргэн тойрноо харсаар надруу муухай харц шидлээ.
"Зайлж үз"
"Ойлголоо хонгор минь. Дараа уулзая"
"Уулзахгүй байвал сайн шүү!"
Тэр ардаас минь ийн орьлох үед би агаарын үнсэлт илгээн нүдээ ирмэсээр ангируугаа явлаа. Би өөрийнхөө геи гэдгээс ичдэггүй. Нууж айж бусдаас санаа зовж эмэгтэй хүнд дуртай юм шиг дүр эсгэж чадахгүй.
Харин babyboy минь өөр. Тэр хэтэрхий гэмээр ичимхий гэнэн хонгор. Хичээлээс өөр зүйл мэдэхгүй ч охид хөвгүүдгүй түүнд дуртай байдаг.
Магадгүй түүний ийм ичимхий атлаа сэтгэл булаам зан нь л намайг өөртөө татсан биз.
Бусдын араас гүйх дургүй би ганц түүнийг л өөрийнхөө цор ганц babyboy болгохын тулд хөлөө хугалсан ч хамаагүй араас нь гүйх л болно.Ongod orood bna😳❤️za shine bxb iig mn hairlaarai