24

1.8K 251 17
                                    

Jungkook

Би жаргалтай байна. Ядаргаатай ч хөгжилтэй охины машинд суугаад цонхоор орж ирэх салхийг мэдрээд суух үедээ би жаралтай байна. Зөөлөн салхи хацрыг минь илбэх үед нүдээ анилаа. Би өмнө нь нүдээ аних бүртээ харанхуй гэх зүйлийг л хардаг байсан. Гэвч... Яг энэ мөчид би түүний царайг л харж байна. Хийл тоглон надруу инээмсэглэх тэр... Нулимстай ч үзэсгэлэнтэй харагдах тэр... Ааштай муухай харц ч надруу харах харц... Намайг шоолсон хөөрхөн инээмсэглэл. Яг л хальсанд буулгаад авчихсан кино шиг л харагдаж байна.

Би жаргалтай байна...

Гэвч... Чамтай хамт байсан бол би одоо байгаагаасаа хэдэн тэрбум дахин жаргалтай байх байснаа мэдэж байна. Чи миний баяр баясал...

Тийм болохоор л би чамд хорвоогын хамгийг сайхан бүхнийг харуулмаар байна.

"Унтамхай минь ирчихлээ. Бууцгаая"

Бора намайг хажуугаас минь нудран үед би нүдээ нээн түүний гэх төсөөллөөсөө гаран эргэн тойрноо харлаа. Бидний машин далайн эрэг дээр ирсэн байлаа. Далайн давлагаа таатай гэх чинь сонсогдон нар ч бүлээнээр ээнэ.

"Хоёулаа парк орж болох байсан ч чамайг гунигтай харагдаад байхаар би энд авчирсан юм. Би гуниглах бүртээ далайд ирдэг. Тэгээд гуниглах шалтгаан болсон юма хараагаад орилдог. Өчигдөр би энд ирж чамайг харааж орилсон"

Тэр элсэн дээр хөл нүцгэн алхангаа өөрийгөө дооглон инээх үед би ч дагаж инээв.

" Би яасан гэж намайг харааж байгаа юм? "

" Учир нь чи хэтэрхий тэнэг болохоор намайг тоогоогүй. "

Эрхлэх шиг өнгө аясаар ярих охины яриаг би үл тоон далайруу харан алхлаа. Хэрвээ энд түүнтэй ирсэн бол тэр яах байсан бол.

Гаж донтой новш минь намайг гэрт минь хүргэж өг

Гээд үглэх байхдаа.

" Жонгүка намайг бариарай!! "

Бора гэнэт л мөрлүү минь цохин түрүүлээд гүйчих нь тэр. Би бас л араас хөөцөлдөж гүйхийг хүссэнгүй. Харин ч энэ үйлдэл нь өнгөрснийг минь санагдуулан улам л гуниглуулах нь тэр. Тархинд минь хайрлаж байсан охин Борагын тухай бодол эргэлдэх бол зүрх минь Тэхён гэх ааш муутыг хүсэмжлэн би галзуурхаас наагуур алхана.

"Чи гунигтай болохоороо их хачин болчих юм. Нөгөө ёжтой хачин төрх нь алга болоод бодлогошироод л тэгснээ инээгээд л."

Be My Boy [completed] حيث تعيش القصص. اكتشف الآن