Амтлах тусам ханах ёстой атал илүү их шунана. Яг л зөгийн баланд донтсон байвгай шиг. Түүний энэ уруулыг л хүссэн үедээ үнсэж байвал юу ч хийсэн чадах мэт хачин мэдрэгдэнэ. Тэр дургүйлхэн цээжрүү минь түлхэх бол би өөртөө илүү татан улам л гүн үнсэнэ.
Ингэж нэг үнсэх боломж олдож байхад ийм хурдан больчих юм бол би магадгүй өөрийгөө хараагаад ханахгүй байх. Гэхдээ одоо л өөрийгөө барихгүй бол буруудах бололтой.
Би babyboy оо айлгачих шиг боллоо. Тэрний уруул нь чичрээд байна.
"Галзуу новш. Чамтай ойртох үед яагаад дандаа иймэрхүү юм болдог юм?! Хараал идсэн энэ хаалгаа нээгээд намайг гаргаатах"
Тэр уруулаа хүчтэй зүлгэж арчин цоожтойг нь мэдсээр байж машины хаалгыг түлхэнэ.
"Надаас гуй. Тэгвэл онгойлгож өгнө"
"Чи тоглоод байна уу? "
Би түүний өөдөөс үнэхээр тоглоогүй гэдгээ бататгах шиг итгэлтэй нь аргагүй ширтэн хөмсгөө өргөлөө.
" Гуйхгүй бол хоёулаа саяны хийж байсан зүйлээ илүү дэлгэрүүлж нэгэнт эхэлснийх дуусгах уу? Угаасаа миний машины цонх хар тентэй болохоор юу ч харагдахгүй юм чинь"
Байдгаараа үнэмшилтэй жүжиглэн өмднийхөө тэлээгээр оролдох үед тэрний нүд нь томрон байдгаараа сандрана.
" г.. Гуйж байна! Хаалгаа онгойлгочих"
Эгдүүтэй биш гэж үү? Өөдөөс минь харж чадахгүй цааш харчхаад чих нь улайчихсан байгааг ч анзаарахгүй сандарч байгаа нь. Саяны намайг ёжлоод байсан өнөөх залуу хааччихав аа?
"Уучлаарай babyboy би нэг үг сонссонгүй"
"Яа! Бас юу вэ?! Намайг дарамталж ханахгүй байна уу? Би гуйгаа биз дээ??! Битгий ингэж аашлаад бай хэтэрхий аймар байна"
Тэрний нүд нь байдгаараа томрон дуу нь чангаран гомдоллоно. Хэтэрхий инээдтэй эгдүүтэй халуухан. Яаж ийм байж чаддаг байнаа.
" Битгий инээгээд бай! Түгжээг нь тайл! "
Түүний хачин төрхийг шоолж инээнгээ толгой дохин түгжээг нь тайлвуу үгүй юу тэр салхинд туугдаж байгаа хүн шиг гүйн гарлаа. Өнөөдөр тийм ч муу байсангүй. Харин ч бүр гайхалтай байлаа. Би тэрний уруулыг амталж чадлаа. Бас... Хайж байсан тэр л нэг онцгой мэдрэмжийг минь тэр өгч чадлаа. Одоо бол би түүнийг 100 биш 1000% өөрийн болгохыг хүсч байна. Шуналыг минь улам л бадраагаад байх юм.
