20

1.9K 272 17
                                    

"Жонгүка ах нь гуйж байна шдэ. Ганцхан өнөөдөр л ахынхаа өмнөөс номын сан дээр очоод тэр бичиг цаасыг нь эмхлээд өгчих тэх үү?"

"Хён тантай тангүй зовж байхад юуны чинь номын сан"

"Аххх..би чамайг их муу өсгөжээ. Заза миний л буруу. Ах нь ганц удаа болсон сайхан болзоогоо орхиод номын сан явхаас"

Жин хён том мөрөө унжуулсаар цааш явах үед би өөрийн эрхгүй санаа алдлаа. Намайг гэрээс гаргах гэсэн оролдлого гэдгийг нь сайн мэдэж байгаа ч би яагаад ч юм бодлоо өөрчлөөд тэрэнд туслахаар болсон юм. Үнэндээ би хэд хоног гэрээс ч гараагүй. Зүгээр л зодоон болсон тэр өдрөөс хойш би Тэхёнтай таарахаас айсан...ганц Тэхён ч биш би бусдын надруу яаж харах бол гэдгээс үхтлээ айгаад гэртээ бүгэж байсан. Жимин яагаад надад ямар ч гомдол гаргаж заргалдаагүйг мэдэхгүй ч яагаад ч юм тэрнийг надад гомдол гаргасан бол арай дээр байхсан байхдаа гэж харамсаад барахгүй нь.

"Миний дүү шилдэг нь шүү. Сайн ажиллаарай. Ахынх нь нэмэлт дүнд хэрэг болно"

Хувцсаа дуртай дургүй өмсөж байх үед минь Жин хён бөөн баяр болон намайг ноолно. Би яагаад ийм гэмт хэрэгтэн шиг хачин хувцсалснаа мэдэхгүй юм. Саравчтай малгай хар цамц... Хэтэрхий юмаа.

Сүүлийн удаа толинд ганц хараад саравчтай малгайгаа тайлж шидчихээд сургуулийн зүг алхлаа. Цаг хугацааг ухраачихсан юм шиг мэдрэмж төрж байна. Ахлах сургуулийн азгүй Жонгүкийн үедээ ирчихсэн их сургуулийн тэнэг Жонгүк шиг. Нар жаргах дөхөж зөөлөн салхи үлээж цаг агаар хэтэрхий гэмээр сайхан байх ч надад яг л аадар бороотой өдөр алхаж байгаа юм шиг хөгийн санагдаж байна.

Хамгийн сүүлд харсан тэр харц... Надаас л болж уур хилэн бас гунигаар дүүрчихсэн байсан тэр харц... Би ахиж тийм харцыг нь хархыг хүсэхгүй байна. Анх уулзах үед тэрний харц гэрэлтдэг байсан. Гэтэл одоо... Ердөө л нэг саарал.. Нурсан хот шиг.

Сургуулийн хаалгаар орох үед нэг их хүн байгаагүй ч замд таарсан цөөн хэдхэн хүн надруу хачин харц шиднэ. Тийм дээ гайхах ч юм алга. Ингэж харна ч байх гэж мэдсэн юм. Ямар ийм байдалд орж үзээгүй биш.

"Жин хён намайг явуулсан. Өөрөө яаралтай ажилтай болчихоод."

Номын санч эгчид ийн хэлэх үед тэр дэвтэр дээрээ нэг юм бичсэнээ толгой дохин

"Тэнд бас нэг оюутан байгаа та хоёр өнөөдөртөө хийгээд дуусчихна гэж найдаж байна. Түлхүүр энд тавьлаа явахдаа манаачид өгөөрэй"

Be My Boy [completed] Where stories live. Discover now