Энэ шөнө хэтэрхий гэмээр үзэсгэлэнтэй байлаа. Одод илүү олон түгэж салхи ч зөөлнөөр үлээх мэт. Салхи үлээх бүрт хажууд минь суух тэрний үнэр намайг ороон авч ухаан санааг минь балартуулна. Сарнай цэцгээс ч анхилам үнэрт нь үүрд ингээд хучуулаад суух юмсан. Яг энэ чигээрээ хэний ч шивнээг сонсохгүй энэ намуухан дулаан шөнөдөө гацчих юмсан. Бид хамтдаа үхэн үхтлээ ингээд сууж чадах болвуу? Бусдын харцыг үл тоож чадсан шигээ өөрсдийн гэсэн ертөнцөө бүтээгээд хамт байж чадах болвуу.... Тэр ахин надаас зугтаж... Би ахиж түүнийг гомдоохгүй ингээд л сууж чадах болвуу...
Тэнгэр өөд харж суунгаа эргэн тойронд байх зүлгийг оролдон суух тэрний зүг харлаа. Хамаг санаа зовьнол минь тархинд минь эргэлдэх түм буман бодолтой нийлээд тэр чигтээ энэ хүнд уусан шингээд алга болчих нь тэр...
Яагаад би сая эргэлзсэн юм бол? Угаасаа чадах зүйлийг... Чадах ёстой зүйлийг... Чадах болвуу гэж эргэлзсэн тэнэг биш гэж үү?
"Яагаад инээгээд байгаа юм?"
Тэр тэнгэрээс харцаа салган миний зүг харлаа. Би эргэлзэж тээнэгэлзэлгүй шуудхан л түүнийг үнсээд дараа нь уруулыг нь хуруугаараа илэв. Хариуд нь тэр өмнөх шигээ уурлаж хөмсгөө зангидахгүй хөөрхөн гэх чинь инээн өөдөөс минь ширтэнэ.
"Тэхёна... Одоо чи минийх тийм биз?"
"Миний асуусан нэг асуултад хариулахаас нааш би тийм гэж хэлж чадахгүй"
Тэрний харц тэр дорхноо өөрчлөгдөн уруулыг нь илбэх гарыг минь холдуулан өөдөөс минь ширтэх нь тэр. Яагаад ч юм санаа зовьнол биеэр минь тэр дорхноо тархах нь тэр.
" Асуу л даа... Чамайг өөрийн болгоно гэвэл ямар ч асуулт байсан би яаж ийж байгаад хариулах л болно"
"Чи минийх биз дээ?"
Ингэж асуумагцаа тэр өнөөх хачин төрхөө хормын дотор алга болгон яг л 'чамаар Тоголсон юм даа' гэж байгаа жаахан хүүхэд шиг хөөрхөн гэх чинь инээх нь тэр. Тэрний ийм төрхийг харан бараг түгжигдчихсэн байсан амьсгаа минь буцаад хэвийн болох шиг л болов.
"Яа! Муухай юм бэ! Сая намайг ямар их айсныг мэдэх үү?"
"Хөөе чи өөрөө яагаад миний асуултад хариулахгүй булзайруулаад байгаа юм? Чи минийх мөн үү биш үү хэлээдэх!"
Тэр хөмсгөө зангидан уурлаж байгаа юм шиг царайлан бувтнах үед би инээхгүй байж чадсангүй. Яагаад ч юм тэрний хийж байгаа бүх үйлдэл нь амьсгалахаас авахуулаад гүйх нь хүртэл хайр татам харагдана. Зөвхөн өөртөө харагдах газар нуучихаад үхэн үхтлээ ганцаараа л хараад баймаар... Ийм сахиусан тэнгэр шиг нэгний өмч болход надад харамсах зүйл өчүүхэн ч алга.
![](https://img.wattpad.com/cover/217632375-288-k988397.jpg)