Бүгдийн харц тал талаас минь цоо сүлбэх шиг л болно.
"Тэр үнэхээр геи гэж үү?"
Тиймээ би геи
"Яаж хархаараа бурхан минь тэрнийг арай ч ийм гэж бодсонгүй"
Жинхэнэ би яг л ийм...
"Би тэрэнд баахан хүрж байсан шдэ. Шижгийн юм бэ?? Намайг хүрж байхад тэр юу боддог байсан бол!"
Геи байлаа гээд тийм бохир гэж үү? Хүрхийн аргагүй шижгийн гэж үү?
"Гажиг юм. Хэвийн бус"
Хэвийн бус гажиг байх буруу гэж үү?
" Эрэгтэй хүн эрэгтэй хүнээ үнсэнэ. Бурхан минь би бөөлжлөө"
Хайрлахад хүйс хамаатай хэрэг үү? Хайртай нэгнээ үнсэж байгаа нэгнийг харах тийм бөөлжис цутгам хэрэг үү?
"Хөгийн геи!"
Геи байлаа гээд хөгийн гэж үү?
Тал талд сонсогдох олон үгний аль нь шивнээ аль нь чанга яриа болхыг ч ялгаж үл чадна. Тэдний хэлсэн бүхэн тодоос тод сонсогдож чихэнд минь дараа нь зүрхэнд минь наалдаж байлаа. Хайрлах...
Бусдын хувьд энгийн л нэг зүйл. Заримынх нь хэтэрхий гайхалтай сэтгэл хөдөлгөм ч байдаг. Хүмүүс нэгнийхээ хайрыг хүндэтгэж хичнээн атаархаж байсан ч юу ч хэлдэггүй.
Гэвч...
Ижил хүйстэнээ аль эсвэл өөрөөсөө дүү хөгшин нэгнийг хайрласан хайрыг шүүмжилдэг. Доромжилдог. Тэдэнд хамаагүй атал юу ч бодохгүй тархиндаа орж ирсэн бүхнээ ярьдаг. Амны зугаахан төдий болгохын тулд ярьж шоолсон тэр яриа нь хэн нэгний сэтгэлийг урж тастана.
Тэд хэзээ ухаарч ойлгох бол?
Хэзээ хүлээн зөвшөөрч хүндлэх бол?
Дэлхий дээр олон төрлийн хайр байдаг гэдгийг... Хэвийн бус хайр нь энгийн шулуухан хайраас хэд дахин үнэ цэнэтэй гэдгийг... Хэзээ ойлгох бол..
"Чи галзуурчихаж!"
Гэнэт л Жин хён гарнаас минь татсаар шууд л сургуулиас гаран машинаа зүглэн алхаж эхэллээ. Тэрний чих нь байдгаараа улайн ямар нэг юм зогсоо зайгүй үглэх нь ховорхон тохиолддог жинхэнэ уур нь гараад ирсэнг тодорхой илтгэнэ.
"Хён... Би хичээлдээ сууна"
Тэр намайг машиндаа суулгах гэж зүтгэх үед би эсэргүүцсээр гараа татаж авлаа.
