19

2K 264 14
                                    

" Би алга болмоор байна..."

"Хаашаа? Чи намайг орхих гээд байгаа юм биш биз дээ?"

Голын эрэг дээр зэрэгцэн суусан хүү охин хоёр... Охин туйлын тайван бас хэтэрхий үзэсгэлэнтэй харагдах бол хүү түгшиж сандарсан харагдана.

"Чамайг орхимооргүй байгаа болохоор л би алга болж чадахгүй байгаа юм. Энэ дэлхий дээр оршин тогтнох ганц шалтгаан минь чи болохоор л би энд байна..."

"Чи ч гэсэн надад ямар үнэ цэнэтэйгээ мэднэ биз дээ? Намайг битгий орхиорой..."

"Чамайг хүсвэл би мөнхийн залуугаараа үлдэх боломжтой байсан ч үхэж чадна. Бас тэр чинээгээрээ чи хүсэх л юм бол үүрд хажууд чинь үлдэх болно... "




...

Битгий алга болооч. Битгий намайг орхиоч. Түүнээс хүсэх цор ганц зүйл энэ л байна. Намайг үзэн ядаж надад хичнээн дургүй болсон ч нүдэнд минь ил байхад хангалттай. Тэр хичээлдээ ирээгүй 7 хоносон. Энэ хугацаанд л би ямар тэнэг гэдгээ гайхсан.

Бүхэл бүтэн 5 сар би тэрний араас гүйсэн. Уулзах бүртээ өө хонгор минь сайн уу? Эсвэл Hey babyboy саналыг минь бодож үзсэн үү?

Яг л робот юм шиг энэ хоёр өгүүлбэрээс өөр үг би хэлж байгаагүй. Түүний юунд дуртайг би мэдэхгүй. Гэр нь хаана байдаг утасны дугаар нь хэд болох хичээлийн хувиар ордог анги сайн найзууд юуг нь ч мэдэхгүй. Миний түүний тухай мэддэг цөөн хэдхэн зүйлс цагаа тулахаар ямар ч хэрэггүй.

Тэр намайг үзэн яддаг. Энийг нь мэдлээ гээд би яг одоо тэрнийг олж чадах уу? Үгүй.

Тэр Жиминд хайртай. Энийг ч бас мэдлээ гээд би яах вэ? Яаж ч чадахгүй.

Зүгээр л тэнэг хүн шиг тэрнийг гарч ирэхийг хүлээж сургуулийн коридороор сэлгүүцэхээс өөр би юу ч хийж чадахгүй. Тэр миний хувьд тийм айхтар чухал хүн биш байтал яагаад өдөр ирэх тусам тэрнийг харахгүй л бол дотор давчдаад үхэх гээд байгаагаа мэдэхгүй юм...

Зүгээр л...

Би нөгөө л нэг дассан айдастаа ороогдож байгаа байх.

Тэр алга болчихвий... Гэх өчүүхэн тэнэг айдас. Цаг үргэлж намайг дагадаг энэ санаа зовьнол тэр нэг дээд ангийн ахаас л болж өдөр ирэх тусам ихсэж намайг ороож байна.

Тэрнээр өөр төрлийн хэрэгцээгээ хангуулах гэж ойртсон ч одоо бол би огт эсрэг төрлийн хэрэгцээгээ хангуулхын тулд тэрнийг хайж байна.

Be My Boy [completed] Donde viven las historias. Descúbrelo ahora