Би хандив өгөхийг үзэн яддаг.
Би бусдад туслахыг үзэн яддаг.
Би танихгүй хүмүүстэй уухыг үзэн яддаг.
Үдэшлэгт явахыг үзэн яддаг.
Намайг үл тоохыг үзэн яддаг.
Асрамжын газрыг хүүхдүүдийг ч үзэн яддаг.
Бас үхтлээ хэн нэгнийг хайн гүйхийг үзэн яддаг.Үзэн ядаж дургүй л байвал би огтоос хийдэггүй гөжүүд зөрүүд хүн...байсан. Гэтэл би тэрний төлөө ердөө нэг залууг өөрийн болгож өмчлөхийн төлөө үзэн яддаг бүх зүйлсээ хийж тэр зүйлсдээ дуртай болж байна. Ах нараасаа өөр хэнтэй ч байх дургүй байсан атал одоо клүбийнхэнтэй байх дуртай болж... Бусдад хандив өгч гар бие оролцон асрамжын газар ирж хүүхдүүдтэй тоглоод л.
Ердөө л зөвхөн түүний мэдрүүлдэг тэр нэг хачин мэдрэмжийг үүрд мэдэхийн төлөө шүү дээ. Далайд живээд буцаад хөвж байгаа юм шиг амьсгалж давхцаж цаг хугацаа удаашрах шиг болдог... Тэр л хачин мэдрэмжүүдийг мэдэрхийг хэтэрхий гэмээр шунасандаа би би биш болж байна.
"Тэхёна!"
Эцэст нь асрамжын газрын ойролцоо байх ой дундаас хайж хайж тэрнийг олов. Тэр нэг мод налаад суучихсан байж байлаа. Гэхдээ тэрнийг харах үед би ахиад л гайхсан юм. Би бодохдоо түүнийг уйлж байгаа байх гэж бодсон.
Гэтэл үгүй байна. Тэрний харц зүгээр л хоосон дүнсийн сааралтан ямар ч сэтгэл хөдлөлгүй хүн шиг болчихоод миний зүг ширтэж байна. Ойгоос үнэртэх модод ургамлын үнэрийг тэрний хоёр хуруун завсар байх тамхи даран би өөрийн эрхгүй ярвайлаа. Хэдий би тасартлаа архи уух дуртай нэгэн ч тамхинд үнэхээр үнэн голоосоо дургүй. Би сайхан үнэртэй зүйлсэд дуртай. Яг л Тэхён шиг үнэрлээд л баймаар тийм л сайхан үнэрт дуртай. Харин тамхи яг л миний дуртай зүйлийн дайсан мэт. Үнэртэх төдийд л дотрыг минь муухайруулна. Хамгийн уур хүрэм нь миний babyboy өөрийнхөө сайхан үнэрийг энэ хачин зүйлээр бохирдуулж байсанд л байгаа юм.
Саяны их санаа зовьнол минь алга болон би шуудхан л түүн дээр явж очин тамхийг нь булааж аваад гишгэж орхилоо.
"Яаж байгаа юм бэ? Ганцхан байсан юмсан...."
Тэр надад гишгүүлж бяцарсан тамхиа ширтэн санаашрангуй ийн хэлэх ч надад яагаад ч юм ахиад л ямар ч сэтгэл хөдлөл мэдрэгдсэнгүй. Одооны тэр миний мэддэг тэр биш тэс өөр нэгэн шиг л.
"Чамайг тамхи татдаг гэж мэдсэнгүй. "
Уурлаж хашгичиж нөхцөл байдлыг дордуулхыг хүссэнгүй зүгээр л түүний хажууд мод налан суулаа.
![](https://img.wattpad.com/cover/217632375-288-k988397.jpg)