3

2.6K 314 6
                                    

  Түүнийг даган явсаар сайн дурын клүбт нь ирлээ. Сургуулийн гаднаас энэ хүртэл явах үедээ тэр надаас гурван алхмын зай барьж явсан. Ингэтлээ дайжиж байхыг нь бодвол би ч түүнийг нэлээн их хашраасан бололтой.

"Шинэ гишүүн ирлээ танилцаарай"

Тэр өрөөнд ормогцоо ийн хэлэх үед клүбийн өрөөн дэх хүүхдүүд миний зүг эвэртэй туулай харсан мэт л харна.

"Жон Жонгүк энэ чи мөн гэж үү?"

Танил хоолой сонсогдох үед тэр зүгрүү нь хартал Юнги ахын найз охин миний зүг гайхсан харц шидэн сууж байлаа. Тэр ч ёстой том садаа шүү. Аашны тулам. Юнги ах яаж тэрэнтэй бүхэл бүтэн гурван жил үерхээд байгааг ойлгохгүй юм.

" Жон Жонгүк мөн байна хадагтай Ханна"

Юнги ахын хэлснээр түүнтэй аль болох эелдэг харьцах гэж хичээн гүнжид ёсолж байгаа мэт бөхийх үед тэр нүдээ эргэлдүүлэн урдах бичиг цаасруугаа харлаа.

"Тавтай морил. Манай клүбт элссэн чинь их зөв сонголт байна шүү. Пак Жимин"

Цаахан талаас нэг шаргал үстэй залуу ирэн эелдэг гэх чинь инээн гараа сунгах үед би зөрүүлж гар барин толгой дохилоо.

"Бурхан минь сайн үйл хийлээ гэж бурхан биднийг шагнаж байна"

" Жонгүктэй хамт нэг өрөөнд бурхан минь баярлалаа "

Өрөөнд байх охидуудын шивнэж ярьсан зүйлс хангалттай сайн сонсогдож байсан ч би сонсоогүй царайлан цүнхээ Тэхёны хажууд тавин суув уу үгүй юу тэр шууд л босчихов.

" Тэгхээр... Энэ долоо хоногийн төлөвлөгөөгөө ярилцая"

Тэр ийн хэлсээр урд байх цагаан самбар дээр очин үл мэдэг газрын нэрс бичин зогсоно.

"Тэгхээр бид өнгөрсөн сард ХХХ ахмадын асрамжийн газар очиж сайн дурын ажил хийсэн. Харин энэ долоо хоногыг сүүлчээр бид гурван сарын өмнө очсон ХХХ хүүхдийн асрамжийн газар очих болно. Хандивын мөнгө хангалттай цуглаж байгаа болохоор бид энэ долоо хоногын сүүл гэлгүй хоёр гурав хоногоос ч явж болно"

Тэр самбар дээр ийн тайлбарлах үед өрөөнд байх бүгд түүнд анхаарал хандуулан толгой дохино.

" Тэтэ надад нэг санаа байна. Хэдүүлээ өмнө нь үргэлж урьдчилан сануулж очдог байсан шүү дээ. Харин энэ удаа гэнэтийн бэлэг барьвал ямар байна. Хүүхдүүд тоглож байх үед нь панн нүүнаа убба нар нь ирлээ гээд л гараад ирвэл тэд бүр баярлана даа"

Be My Boy [completed] Where stories live. Discover now