14

2.1K 276 37
                                    

"Жонгүк? Юу хийж яваа юм?"

Тэр гайхсан бололтой хөмсгөө өргөсөөр миний зүг ширтлээ. Би тэнэг хүн шиг ширтэж зогсохоо болин амьсгаагаа дарчхаад сууж байсан суудлынх нь хажууд очин суулаа.

" Хэрвээ чи жүжигчин байсан бол... Үнэхээр хийхийг хүсэхгүй байсан ч зохиолын дагуу хийх байсан уу?"

Тэр барьж байсан үзгээ тавин санаа алдсаар миний зүг харлаа.

"Би... Би жүжигчин биш. Надад жүжигчин болох боломж байсан ч би жүжигчин болохгүй. Яагаад гэвэл.... Би хэн нэгний хэлснээр хүсэхгүй зүйлээ хийж чадахгүй. Харин... Би жүжигчин байхын оронд зохиолч байхыг хүснэ. Зүгээр л хүссэн бүхнээ хийж эрх чөлөөтэй байж чадах тийм л зохиолч. "

Тэрний хэлсэн хариултад би хөнгөхөн инээд алдлаа. Дээрээс нь атаархах сэтгэл төрөв. Учир нь тэр хэтэрхий өөрийнхөөрөө.

Би мянга хичээсэн ч хэзээ ч түүн шиг өөрөөрөө байж өөрийн гэсэн ертөнцөө бүтээж чадахгүй. Би гэр бүлийнхээ бичсэн зохиолын дагуу явдаг жирийн л нэг муу туслах дүр.

"Ямар нэг юм болсон юму? Чи хэвийн харагдахгүй байна."

"Би хэвийн л байна шүү дээ. Юу ч болоогүй"

Түүнрүү харан шал худлаа инээсээр хэлэх үед тэр нүдээ онийлгон надруу харна. Яагаад энд ирснээ ойлгохгүй байна. Бас яагаад түүнд худлаа хэлээд байгаагаа ч ойлгохгүй байна.

" Чи хэвийн биш байнаа. Чи нэг л тийм.... Нэг тийм... Даруухан бас гунигтай харагдаад байна. Энгийн чи бол одоо ингээд чимээгүй суухгүй чалчих байсан байх. Babyboy гээд л. Юу болсон юм? Би тийм сайхан сэтгэлтэй биш ч чамд тусалж чадах ч юм Бил үү?"

Тэр ямар ч тохуурхаж залхсан шинжгүй өөдөөс минь харан харц тулгарах гэж хичээнгээ ийн үглэнэ. Энэ үйлдэл нь яагаад ч юм намайг баярлуулж байна. Тэр ийм орой болсон байхад ирээд ажилд нь саад боллоо гэж уурлаж болох байсан. Гэтэл тэр тэгээгүй.

" Тэхёна... Тайтгарлын үнсэлтийг одоо хийж болох уу?"

Тэрний зүг харан ийн хэлэх үед тэр харцаа буруулан сандрана. Гараа явуулан түүний хүзүүнээс нь татсаар өөртөө ойртууллаа. Тэр яг л юу хийх ёстойгоо мэдэхгүй хий будилж байгаа юм шиг бултаж ч чадахгүй байхын дээр бас үнсүүлж ч чадахгүй хөшөө шиг л болчихсон байлаа. Ойртон ойртсоор бидний дунд бараг ганцхан см зай үлдсэн байлаа.

Энэ мөчид яагаад ч юм... Зүрхний минь цохилт хурдсах шиг л болох нь тэр. Үнсэлт төдий зүйл дээр сандардаггүй атал түүнд ойртох төдийд яагаад ч юм сандрах шиг болно.

Be My Boy [completed] Onde histórias criam vida. Descubra agora