29

1.7K 238 12
                                    

Taehyung

Хэдхэн өдрийн өмнө би өөртөө эргэлзэж өөрийгөө бас түүнийг галзууртлаа үзэн ядаж байсан. Гэвч... Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл бол бүх айдсаа хаяад түүнийг тэвэрсэн минь гэдэгт би 100% итгэлтэй байна. Хэрвээ тэр өдөр би түүнийг тэврээгүй бол яг одоо ийм аз жаргалтай байж чадах байсан Болвуу? Мэдээж үгүй л байх. Өнөө л нэг гунигтай дүнсгэр өрөвдөлтэй амьтан чигээрээ амьдрах байсан байх. Нууж байсан хамгийн том нууцаа хэлсэн чинь ч бас сайхан байна.

Одоо бидний дунд нууц байхгүй тийм биз? Жинхэнэ бие биенээ одоо мэддэг болсон байх тийм үү.

"Ааш Күк хоол хийж чадахгүй юм байж гал тогоо дэлбэлээд хаячихсан байна шдэ! Өнөөдөр эрт сэрээд юу болчихоов!"

"Аа Жин хён чимээгүй бай л даа манай Тэхёныг сэрээлээ шдэ!"

"Хөөх Жонгүк түрүүлээд сэрчихсэн Юму? Гайхалтай"

"Гал тогоо яачихаа вэ?"

"Юун түлэнхий үнэртээд байнаа? "

" Яа! Та нар жаахан чимээгүй манай Тахён унтаж байгаа! "

Гал тогоо байдаг хэсэг бололтой тэр хэсгээс нь баахан хүмүүсийн шуугиан гарна. Жонгүкийн эрхэлсэн ч юм шиг тунирхсан ч юм шиг хоолой нь сонсогдон би чимээгүйхэн инээнэ.

" Ёстой нэг ганц эрт сэрсэн биш"

Өрөөний хаалга онгойн хошуугаа унжуулсаар Жонгүк орж ирэх нь тэр. Түүнтэй зэрэгцэн онгорхой хаалгаар түлэгдсэн зүйлийн үнэр үнэртнэ. Миний таамгаар бол тэр хоол хийгээд бүтэлгүйтсэн бололтой.

"Яагаад хошуугаа байдгаар нь унжуулчихаа вэ? Айлын эрх хүүхэд шиг"

Өндийж суусаар асуух үед тэр намайг хармагцаа хошуугаа улам л унжуулан тэвэрт минь наалдан эрхлэнэ.

"Чамайг сэрэхээс өмнө өглөөний цай бэлдэж өгье гэсэн ч Жин хёны хайруулын тавгыг шатаагаад зөндөө загнууллаа. Хоол хийж чаддаггүй гэдгээ мартчихаж"

Хэтэрхий хүүхэд шиг эгдүүтэй төрх нь миний хувьд бас нэг шинэлэг зүйл байлаа. Миний мэддэг тэр зэвүүн эршүүд бас хүчирхэг нэгэн. Харин одоо надад тэврүүлээд гомдоллоод хэвтэж байгаа тэр үнэхээр эгдүүтэй жаахан хүүхэд шиг л. Ийм төрхийг нь харсан хэн ч хэтэрхий их татагдана гэдэгт би итгэлтэй байна.

"Жин хён хоол хийж байгаа. Би очиж заваартуулсан юма цэвэрлэлээ. Хоол болхоор дууднаа. Чи өрөөг минь сонирхвол сонирхоорой. Миний хувцаснаас өмсөж болно шүү. Угаалгын өрөө тэр байна"

Be My Boy [completed] Where stories live. Discover now