BE

1.9K 230 22
                                    






Author

Хайр биднийн өвтгөдөг. Гэвч бид хамгийн тарчлаантайгаар өвтгөдөг энэ зүйлгүйгээр амьдарч орших боломжгүй нь харамсалтай. Хүн төрөлхтөн шархалж байж л амьдардаг. Ганцаараа байх дуртай хүн байх ч ганцаардлаас бид бүгд хэтэрхий гэмээр их айна. Гунигтай үедээ бид ганцаараа байвал тэвэрч өгөх хэн нэгнийг эрэлхийлж хоосон орон зайгаа хэнээр ч хамаагүй дүүргэхийг хүсдэггүй гэж үү.

Хайр, үзэн ядалт, ганцаардал энэ гурван зүйл хэтэрхий гэмээр төгс зохицол юм. Эдний ачаар л бид догдолж, ухаан сууж, нэгнийхээ үнэ цэнийг мэдэрдэг.

Яагаад бид алдсан хойноо харамсдаг юм бол? Тэр үед тэгчихсэн бол одоо ингэхгүй байхдаа гэж яагаад бид нэгнээ сийчиж хэмэлж хаясан хойноо ухаардаг юм бол...

...

V

Би түүнийг хүлээсэн. Намайг уурлуулчихаад араас минь ирээд аргаддаг шигээ ирээд тэврэх байх гэж хүлээсэн. Тэрнийг ирнэ гэж итгэсэндээ би буланд очоод хүлээсэн. Гэхдээ тэр ирээгүй...

Харин хайртай охинтойгоо хамт хаалганы зүг алхаж байсан. Тэр мөчид л би өөрийгөө ямар ч үнэ цэнэгүйгээр мэдэрсэн юм. Тэр надад хайртай гэж хэлсэн ч анхны хайртаа сонгож байгаа мэт эргэж ч харахгүй явсанд нь би хэтэрхий гэмээр их гомдсон. Тэрхэн мөчид би түүний намайг гэх сэтгэлийг үгүйсгэж орхисон. Тэрний надруу хардаг харц...хэлдэг үгс бүр нь худал мэт.

Гэсэн ч би бүрэн дүүрэн тэрнийг үзэн ядаж зүрхлээгүй. Яаж хайртай нэгнээ үзэн ядах юм? Ямар ч новшийн юм хийсэн байлаа яаж чин сэтгэлээсээ үзэн ядаж чадах юм?

Тэгээд би хүлээсэн...

1өдөр...2 өдөр... 3...4...5...

Тэр хаалгыг минь тогшиж ирээд уучлал гуйгаад намайг тэвэрч... Ахин намайг хайрлана гэж би итгэсэн. Тэнэг хүн шиг хаалга дуугарах бүрт тийшээ харна. Тэр биш Жимин байхыг хараад жаахан хүүхэд шиг гонсойно.

Тэр одоо ч надад хайртай тэр над дээр буцаад ирэх л болно...

Би ингэж бодож тогтворгүй болж ядаж байсан сэтгэлээ тайтгаруулж ухаан санаагаа алдахаас зайлсхийж бүх хүчээрээ өөртэйгөө тэмцэлдсэн.

Гэвч... Эцэст нь... Би хайртай нэгнийхээ амнаас биш зурагтын мэдээний хөтлөгчийн амнаас

Be My Boy [completed] Where stories live. Discover now