"Бора!"
"Жонгүка. Хангалттай би залхаж байна. Чиний хүүхэд шиг гэнэн зангаас... Хэтэрхий халамжтай байдлаас... Дулаахан эелдэг аашнаас чинь... Намайг гэх хэтэрхий их сэтгэлээс чинь үхтлээ залхаж байна! Чи хэтэрхий сайн жаал шиг аашлаж байна. Больцгооё"
"Бора! Энэ тийм буруу юму? Чамаас өөр хэнд ч ингэж их сэтгэл гаргаж байгаагүй минь тийм муу Юму?! Яагаад ингэж байгаа юм?! "
Тэнгэр бүрхэж хүйтэн бороо шаагих мөчид хүүгийн нулимс бороотой холилдон урсана. Удсанчгүй охины өмнө хар өнгийн бенз машин ирэн зогслоо. Хүү юу болоод байгааг ч ойлгохгүй ангайн зогсох үед машин дотроос үсээ гелдэн самнасан том биетэй залуу тамхи татангаа шүхэр барьж гарч ирэв. Өнөөх үл таних хүн явсаар шүхрээ бороонд норон зогсох охины дээр барин мөрөөр нь тэврэн машиндаа суулгалаа. Энэ мөчид... Бүх зүйл сүйрсэн юм. Дэлхий дээр нэгнээсээ өөр хэнийг ч хайрлагадггүй байсан хэн ч харсан атаархам хос салж... Бас хэтэрхий гэмээр гэнэн бас хэтэрхий гэмээр дуулгавартай жаал хүү огцом өөрчлөгдсөн юм.
"Бора..."
Хэнээс ч илүү хайрласан... Түүнд тэр охиноос өөр хэн ч байгаагүй. Гэтэл түүний хувьд бүх л ертөнц байсан тэр нэгэн түүнийг орхин явснаар хүүгийн доторх сайхан гэгээлэг ертөнц бүхэлдээ сүйрэн алга болсон юм.
...
"Аливээ Жонгүка!!! Сэргэлэн бай л даа. Дуулаарай! Бид чинь сайн үйл хийх гэж явж байна шдэ!"
Хачин царайлан сууж байхад Хусог над дээр ирэн усны саваа амруу минь тулгана.
"Яах гээд байгаа юм бэ?!"
"Дуул гээд байна!"
Эцэж цуцахгүй мэт намайг дуул гэж шаардах тэрнийг үл тоон цонхоор харан суулаа. Автобус тэр чигтээ дуу чимээгээр дүүрэн сайн дурын клүбийнхэн шуугилдана. Өнөөдөр асрамжын газар очин хандив өгөх өдөр. Явахгүй гэж хичнээн гүрийсэн ч Ханна эгч Юнги ах хоёроос болж би энэ ядаргаатай автобусанд хажууханд минь Жиминтэй сээтгэнэх babyboy оо хараад сууж байна. Миний хажууд хоосон суудал байгаад байхад л тэр Жиминий хажууд очоод суучихсан. Ийм зүйлд би гомдоод уурлаад байх шалтгаан байхгүй ч дурсамжыг минь сэдрээж намайг галзууртал минь уурлуулсан тэрэнд одоо ч дургүй минь хүрч байна.
Зүрх сэтгэлгүй араатан...
Уг нь би ийм зүйлд огтоос эмзэглэдэггүй байсан атал одоо яагаад ингэж хүнд тусаад байгааг ойлгохгүй юм. Би ер нь энэ автобусан дотор яг юу л хийгээд яваад байна даа... Сайн дурын ажил хийх гээд явж байгаадаа итгэж ч чадахгүйнэ. Энэ би мөн гэж үү? Ким Тэхён чи ч намайг хөлдөө сайн чирж байна даа.
![](https://img.wattpad.com/cover/217632375-288-k988397.jpg)