17

1.8K 262 11
                                    

"Хмм Жонгүка чи намайг ямар удаан хүлээлгэснээ мэдэх үү?"

Клүбээс гаран Борагын машинд суув уу үгүй юу тэр гоншигонож эхлэв. Ийм болохоор л би маяг болсон эмэгтэйлэг охидуудад дургүй байдаг юм. Хэтэрхий эрх бас ядаргаатай. Хэдий би ойлгомжгүй зүйлд дуртай ч надад иймэрхүү төрлийн ойлгомжгүй зан хэтэрхий ядаргаатай санагддаг.

"Би чамруу маргааш залгах гэж байсан юм"

"Нээрэн үү? Ахх мэдсэн бол тэвчдэг л байж"

Зүгээр л өөрийгөө аврахын тулд худал хэлсэн үгэнд минь тэр машинаар дүүрэн тас тас айлгүйтэн хөхрөнө.

"Би чамайг маш их санасан"

Гэнэт л тэр надруу дөхөн мөрийг минь налав. Яг л хэдэн сар үерхсэн хосууд шиг дотно аашлаж надад дураараа хүрч байгаад нь дотор муухайран уур хүрэх ч шүд зуун тэвчиж байлаа. Тэвчих л хэрэгтэй. Яагаад гэж үү?

Учир нь би одоо нөгөө л нэг тайзан дээрээ гараад ирсэн байна. Аз жаргалтай гэр бүлийн дүр бүтээх тайз минь дуулгавартай геи биш залуу болж жүжиглэх тайз болоод хувирчихлаа.

"Бид хэтэрхий яаруу байна. Удаанаар хийцгээе"

Тэрний толгойг мөрнөөсөө эвлэгхэн холдуулчихаад аргадангуй аясаар хэлэх үед тэр чимээгүй л өөдөөс минь ширтэнэ. Сайхан шөнийг минь бусьнуулж хаясан энэ эрх хадагтайг би үзэн ядаж уурлах ёстой. Гэхдээ би чадахгүй.

" Чиний зөв. Удаан байцгаая. Одоо эхний болзоондоо явах уу?"

Эхний болзоо гэнэ шүү. Хараал идэг. Ахиж чамтай уулзахгүй л байх. Сүүлийн болзоо гэвэл зөв.

"Эхний бас сүүлийн болзоо. Бид нэг л удаа болзоонд явна ойлгосон уу?"

Хэлж буй үг минь бүдүүлэг ч хийж буй үйлдэл минь энхрий байлаа. Би жолоо барин явах хачин охины хацрыг нь чимхэнгээ ийн хэлсэн юм. Хариуд нь тэр урдах замаасаа харцаа салган миний зүг хэсэг харлаа.

" Би нэг л удаа болздог хонгор минь. Гэхдээ энэ ганц болзоон дээрээ би чамд хатан мэт л хандаж халамжлах болно."

...

Сэрүүлгэний ядаргаатай дуу өрөөгөөр нэг хадахтай зэрэгцэн Жин хён өглөө бүр хийдэг шигээ өрөөний минь хаалгыг саван орж ирээд хөнжлийг минь хуу татлаа.

" Шөнөжин болздог залуу минь бос хичээлдээ явцгаая"

Тэрний ядаргаатай орьлоон бас нүүрлүү минь тусах хурц нарыг үзэн ядаж байсан ч аргагүйн эрхэнд өндийн суугаад хувцсаллаа. Ядаргаатай нойтон хамуу шиг охиноос болж би шөнөжин юм ярьж суусан. Ярьсан зүйлээ би одоо санахчгүй байна. Гэхдээ хэтэрхий урт бас тарчлаантай болзоо байсан гэдгийг л санаж байна. Бие минь тэр охины хажууд байсан ч ухаан санаа минь газар доорх клүбт үлдсэн Тэхёны хажууд байсан юм. Зүгээр л тэр охиныг хаяад түүн дээр гүйж очоод шөнөжин бүжгэлмээр байсан. Ховсдом харцруу нь ширтээд надад хүрэх үед нь өөртөө татаад тэвэрмээр байсан.

Be My Boy [completed] Où les histoires vivent. Découvrez maintenant